Wednesday, October 22, 2008

Гунигийн дуу

Ундааны дээж архийг нь болбол хө
Ууна гэж юунд нь хэллээ дээ хө
Учир ерөөлгүй чамдаа болбол хө
Сууна гэж юунд нь амаллаа да хө

Нуур л болгож үлдээхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
Нууцгай чиг юундаа дасав даа хө

Саруулхан хөндийн ээ цэнхэр уулы нь хө
Салхит гэж юунд нь нэрлээ вэ хө
Санасандаа хүрдэггүй миний амраг
Сална гэж юундаа нэрлэхээ вэ хө

Өнөө зуны л хур л бороо нь хө
Өвөлдөө ч битгий ороосой билээ дээ хө
Өнгөрүүлж л сурсан миний л амраг
Өөр хүнийг битгий зовоогоорой доо хө

Авдар авдраар нь сөгнөхгүйгээс хойш
Архийг юунд нь амсавдаа би
Амьдын жаргалыг л эдлэхгүйгээс хойш
Анхнаасаа юунд нь дасав даа чи

Далавчгүй л байтлаа шувуу бүхнийгээ
Дагаж битгий л нисээрэй дээ хө
Даан чиг томоогүй миний л амраг
Дахиж битгий л уйлаарай даа хө

Gunigiin duu - Sosorbaram

Saturday, October 11, 2008

10 н жил минь. үгүй

Арван жилдээ
Алиахан охин
Анхны алхам
Амьдрал сайн уу?

Өчигдөр гэгч танил минь
Өнөөдөр биш юм байна.
Өөр болсон байж бүх юм
Өнгөцхөн санажээ.

Хамжааргагүй амыг яаая даа
Хайхрамжгүй үгийг яалтай
Харин тэр залууд хэлэхэд
Хар гэгч нь хэмжээтэй
Хайр гэгч нь хязгааргүйг
Хожимдохоосоо өмнө ухвал яасийн

Махан толгойт
Майжига хөлт
Муруй амт
Мунхаглан бичив

Чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Нээрэн бид амьдралд алхаж байгаан байна.

Wednesday, October 8, 2008

Панз -Үйлийн үр

Би бол ул мөр...
Лалрууд хийсэн бүхнийхээ шанг хүртэх болно
Би бол чиний үйлийн үр
Зовлон гэх зүйлийн сүр.
Үргэлж сүүдэр__мэт дагах
Сүйрэл эргэцүүллийн адаг
Энэ бол шүүлтийн өдөр.
Өс хонзонгийн үерт живсэн миний цогцос
Өнгөрсөнд болсон бүгд
Өнөөдрийн байдалд хүргэсэн тогтоц
Харанхуй анир чимээгүй ертөнц
Харьцангуй хязгаарыг чиглэн
Гатлах бус гэтлэх шуурганд өртөнө

Thursday, October 2, 2008

Алс тэртээгээс ба арван жилийн өмнө

Аруун жилд байхад Жэк Лондоны ийм зохиол байдаг гээд л уран зохиолын хичээл дээр үзэж байсан сан. Зун Саран Хөндийг үзлээ. Бишрэв. Харин саяхан найзаасаа Аниргүй цагаан дайдыг сольж уншив. Нээрээ л уншсан хүн хоол голох зүрхгүй болох юм. Амьдрал ямар үнэтэйг , бас хүн юуны төлөө амьдрах ёстойгоо энэ номыг уншсанаар бодох биз. Өчүүхэн миний тархины эсүүд гүн гүнзгий бясалгаж чадахгүй лдээ даан ч.

Аниргүй цагаан дайдад хэн нэг нь үхнэ. Үлдсэн нь амьдрах ёстой. Үүнийг Мэйсон мэднэ. Тиймдээ ч тэр Руфийг Кидтэй хамт явуулсан.

Алс тэртээх хязгаарт харин харанхуй ноёлж, элсэн чихэр амины дайтай үнэд хүрч, Килкений муурнууд хэмлэлдэж, бие биенээ үгүй хийнэ. Хорвоо дутахгүй хүнээ байсан хүмүүсээр....

Аймшигт баавгайн савраас аварсан ахыгаа гаргуунд нь гаргаад, үлдсэндээ өөрийнхөө хувийг өгөх Пассукын хайрыг агуу гэхээс өөр юу гэх билээ. Уншвал илүү гоё.

Дун шөнийн зүүдэнд сорвитой хүн үйлийн үр болж сүг сүүдэр аятай ирнэ. Үхэл хэзээв? Үүнийг хэлж чадах уу? Алт хураавч үхсэн хойно түүгээр юу хийнэ?

Хар амиа хоохойлох хүмүүс зам салах хязгаарт цус нөжиндөө холилдон хоцроно. Хүн чанар , шударга ёс гэх ойлголт хаа холын эрт цагаас л эхэлж оюун махбод ,сэтгэл зүрхтэй хэнд ч болов ямар нэгэн далд хүч, ид шид, урам зоригийг өгч байсан шүү дээ.

Сайхан хандгай байж. Бүх юмс үзэгдэл учир шалтгаантай, цагтай хязгаартай хэмжээтэй. Их цасан дунд цучилгүй бол гал хэрхэн дүрэлзэх. Түлэх түлш дуусахад, хүч үл хүрэх тэр цагт байгалын хууль хүчтэй нь хүчгүйгээ үйлчилнэ. Амьдарлын жам.

Үргэлжлэл. Би бол талд унасан махны тасархайн хэсэг. Үүсэл тэндээс хойш ингэж л үргэлжлэх болно. Кишийн хүү нь Киш . Киш бол өөр хэн нэгний тэр тусмаа Брауны үргэлжлэл биш. Кишийн үргэлжлэл одоо түүнийг баяр бахдал бахархлын оч нүдэнд нь гялалзаж байгаа бүсгүйгээс гарах болно.

Жис Укийн түүхийг одоо юу ч гэмээр юм.

Хүн төрөлхтний шударга ёс, эрх , эрх чөлөө. Үнэнийг шүүх тэр өдөр хэний зөв хэний буруу гэдгийг харах болно. Нүгэлт надад хэн нэгний нүглийг аль эсвэл буяныг дэнслэх эрх бий бил үү. Улс үндэстний үнэт зүйл юу билээ? Өвлүүлэн үлдээх, хамгаалах нь хэн юм? Өвгөчүүлийн баг гэж үү?

Ажлын мал, механик хүн. Зарим зүйлийг хэтрүүлэх хэрэггүй мэт. Гэхдээ оройтоогүй бол үзээд алдахад гэмгүй ээ. Эдгээдчин минь.

Үүнээс өөр амьд гарах арга олдохгүй гэж үү? Өнөөдөр чи ийм аргаар үлдэж болох ч нэхэл хатуу, үйлийн үр эргэдэг хорвоо шүү дээ. Finis

Сакроменто голын хөвөөнд нэгэн хүү байжээ. Тэр балчирхан биетэй ч түүндээ багтамгүй эр зориг, хүчтэй нэгэн . Баатар л гэе даа.

Хооллох ундлах, хувцаслах амьдарлын хэрэгцээнийхээ асуудлыг шийдсэн цагаас хүмүүс мөнгийг бүтээжээ. Энэтхэгийн далайд өчнөөн олон нутгийн сайхан залуучууд сувдны төлөөнөө эрүүл мэндээ амь насаа өгдөг байсныг нэгэн зохиолч усан доогуурх аялалдаа тэмдэглэжээ.Яг л солонгос явж үйлдвэрийн осолд ордог шиг. Амжиргаагаа дээшлүүлэх идэж уух юмны төлөө тэд тийм үйлдлийг хийсэн үү? Хонгилын үзүүрт гэрэл харагдах ахул хүмүүс хэрхэн үхэж зүрхлэх. Тэр гэрэл нь Мапиугийн байшин. Амьд явбал алтан аяганаас ус ууна шүү дээ .

За би энэ хүрээд унтья даа. Өнөөдөр дуусавч маргааш дахиад л эхэлнэ. Шинэ өдөр, энэ өдөр
БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ. Хүндэтгэл илэрхийлье