Wednesday, July 28, 2010

Төсөөлөл



Төсөөл дөө, Ямар ч диваажин байхгүй гээд
Ядах юмгүй чи оролдвол
Бидний дор там гэж байхгүй
Бидний дээр тэнгэр л гэж бий

Төсөөл, Бүх хүн төрөлхтөн өнөөдрөөр л амьдарна гээд

Төсөөл дөө, Тэнд улс гэж байхгүй
Тийм хэцүү биш ээ ийм байх
Үхэх үрэгдэх, алах устгах
Шалтгаан байхгүй, Шашин ч бас байхгүй

Төсөөл, Хүн бүр тайван дэлхийд амьдарна гээд

Магад чи намайг мөрөөдөгч гэх байх
Мөрөөддөг нь гагц би биш юм гэхдээ
Хэзээ нэгэн өдөр чи бидэнтэй нэгдэнэ
Дэлхий ч бас нэгэн бүхэл болно гэдэгт би итгэнэм

Төсөөл дөө, Өмчирхөл эзэмшил байхгүй гээд
Би гайхнa байх, чамайг чадчихвал
Өлсөглөн, шунал аль нь ч хэрэггүй
Үнэнч нөхөрлөл, ах дүүгийн ёс

Төсөөл, Бүх хүн дэлхийг эрх тэгш эзэмшинэ гээд

Магад чи намайг мөрөөдөгч гэх байх
Мөрөөддөг нь гагц би биш юм гэхдээ
Хэзээ нэгэн өдөр чи бидэнтэй нэгдэнэ
Дэлхий ч бас нэгэн бүхэл болно гэдэгт би итгэнэм

Wednesday, June 9, 2010

Мастер Маргарита хоёр

Аз жаргал гэж юу вэ?

Чөтгөрт сүнсээ худалдан байж хайртай хүнтэйгээ хамт байх боломжийг олох, аль эсвэл дутагдах гачигдах юу ч үгүй байж илүү харж билүү долоож, албан тушаалаа ашиглаж мөнгө завшин жорлонгийнхоо араар нуух уу? Ямар үед хүн яавал аз жаргалтай байх вэ.

Шударга үнэн гэгч нь юу юм? Тэр нь хаана байгаа юм тэгээд?

Үнэний эрэлд гарсан залуу зохиолч байгаа нийгмээ, байгаа орчноо бичсэнийхээ төлөө элдэв янзын редакторуудад хавчигдан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэнэ. Харин үнэнийг булшилсан эрхэм эрх мэдэлт зохиолчдын хорооны даргаранцарууд тусгай байранд, тусгай үйлчилгээг тусгайлсан хөтөлбөрийн дагуу авна.

Бидний амьдран буй энэ ертөнц өөрөө там ба диваажин билээ. Бид л энэ насандаа нэг бол зовж нэг бол жаргаж эцэст нь шороо болох тавилантай. Бид өөрсдөө хүсэл шунал, атаа жөтөө, хорон санаагаар байгаа орчноо утаж тамын муухай өмхийг бий болгодог. Тэр өмхий нь тэгээд нэгээс нөгөөд халдан, уур бухимдал дүүрэн нийгмийг бий болгодог ажгуу. Хүн гэдэг амьтан өчүүхэн зүйл юм. Бид өнөөдрөөс маргааш хүрэх замд идэхийн тулд амьдарна. Зорилго хүсэл найдвар үгүй цагт энэ ийм чигээрээ л байсаар байна. Эрх мэдэл, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, авьяас билэг бүгд цаг зуурынх.


Ер нь Бурхан/Есүс/ цагаан хувцастай, шар сахалтай байх ёстой юм уу,
Тэгвэл Воланд хэн юм? Тэр гадаадын профессор /манайхны адил гадаадын харшилтай байсан бололтой/ , бугийн эзэн дээдэс Москвад ямар хүмүүсийг шийтгээ вэ?

Хэрэв энэ бүх болохгүй байгаа зүйлсийг цэвэрлэхээр хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл хаа нэгтэйгээс ирвэл юу болж, тэр зүйл юуг хийх бол оо? Булгаков зохиолчдоо хамт юу хийхийг нь үзэхийг зөвлөе.
Cenimaurum
Weatherman
Asuult
Wiki

Monday, May 10, 2010

Хагас Бүтэн

Хагас сэрүүн, хагас унтаа
Хагас амьд, хагас үхлүүт
Дутуу зорилго, дундуур тэмүүлэл
Дуусгаагүй эхлэл, дулимаг үр дүн

Бардам ам, шалдан гуя
Буруу чиглэл, богино бодол
Бүрхэг ирээдүй, бүүдгэр төсөөлөл
Даруу биш дорой зан.

Хөөрүү мөрөөдөл, хоосон биелэл
Гэнэн сэтгэл, гутранги үзэл
Хүүхэд нас, хүн чанар
Гунигт автах, ганцаардалд умбах.

Бүтэн сэрүүн, бүрэн зорилго
Дүүрэн итгэл, давах тэвчээр
Дутууг дуусгах зорилт
Дундуурыг дүүргэх хүсэл

Амьд гэдгээ мэдэр.
Ахуй орчноосоо бүү тасар
Зорилгоо ол замаа гэрэлтүүл
Зүрхээ чангал замдаа гар.

Хал үз, хашир суу
Хүн шиг амьдар
Хийж бүтээ.
Хожим сайнаар дурсагдах юм үлдээ.