Sunday, March 23, 2008

Сүлжээний симулятор

NS-2 :

NS-2 нь сүлжээний судалгаа шинжилгээнд гаргасан салангид үйлдэлтэй симуляцийн програм хангамж юм. NS-2 нь утастай болон утасгүй сүлжээн дээр TCP, замчлал, multicast протоколуудын симуляцийг дэмжин ажилладаг. NS нь 1989 оноос бодит сүлжээний симулятор болон хөгжиж эхэлсэн. 1995 оноос LBL, Xerox PARC, UCB, USC/ISI зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд VINT (Virtual InterNetwork Testbed) төслийг гаргасан. DARPA хөрөнгө оруулсан төсөл бөгөөд түүний гол зорилго нь ирээдүйн болон одоогийн хэрэглэж байгаа протоколуудын талаар судлах байсан.

2004 онд NS-2.27 ыг нийтэд танилцуулсан. Бүтэц нь доорх бүрдлүүдээс бүтнэ.

n NS – Simulator

n NAM – Network AniMator

visual demonstration of NS output

n Preprocessing

Handwritten TCL or

Topology generator

n Post analysis

Trace analysis using Perl/TCL/AWK/MATLAB

} NS дэмждэг протокол

Ачааны загварууд ба хэрэглээнүүд:

Web, FTP, telnet, constant-bit rate(CBR), real audio

Transport протокол:

Unicast: TCP ,UDP

Multicast: SRM (Scalable Reliable Multicast)



NS-2 г суулгах:

Unix-д суулгахад

NS-allinone-2.27 пакетийг татах

TCL/TK 8.4.5

oTCL 1.8

Tclcl 1.15

Ns2

Nam -1

} Nam, the network animator

Гаралтын үр дүнг дүрсэлнэ

Nam editor: OTcl-ийн кодод график интерфейсээр дүрслэнэ.



 
 

Топологи үүсгэх

Orientation of links

¨ $ns duplex-link-op $N1 $R1 orient right-down

¨ $ns duplex-link-op $N2 $R1 orient right-up

¨ $ns duplex-link-op $R1 $R2 orient right

¨ $ns duplex-link-op $R2 $N3 orient right-up

¨ $ns duplex-link-op $R2 $N4 orient right-down

Wednesday, March 12, 2008

Ц ах

Манай эмэгтэйчүүдийн зориг мохсонгүй. Бусад салбарт өөрийн гэсэн байр суурийг тэгшитгэхээр, эрчүүдтэй тэнцүү төрснөө бататгахаар санаа шулууджээ.

Ингээд үндэсний их баяр наадмын бөхчүүдийн 40 –өөс доошгүй хувьд эмэгтэйчүүдийг барилдуулах шаардлагыг Үндэсний бөхийн холбоонд гаргасан байна. Мэдээж олон давсан, үзүүр түрүүнд үлдсэн эмэгтэй бөхөд эмэгчин амьтны нэрийг цол болгон өгөх асуудал хөндөгджээ. Жишээлэхэд “Улсын эмэгчин арслан”, “Аймгийн охин начин” гэх мэтээр.


Зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй, ерөөсөө нийт эмэгчин амьтны зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь манай хүүхнүүдийн бас нэг үйлс болж байна. Иймээс улсын баяр наадмын морин уралдааныг ч өөрчлөх шаардлага гарсан гэж тэд үзжээ. Ингээд уралдах морьдын тэн хагасаас доошгүйг гүү буюу эм хүйсийн хурдан хөлгүүд эзлэх учиртай хэмээн мэтгэж байгаа ажээ. Түүнчлэн Азарганы уралдаантай зэрэгцүүлэн гүүний уралдаан зохиохын чухлыг тэд бас сануулах ажээ.

Зөвхөн эрэгтэйчүүдийг цэрэгт татаж байгаа нь “хүүхнүүдийг эх орноо хамгаалах чадваргүй мэтээр” доош нь хийсан явдал гэж үзэх тэмцэгч ч бас байна.


гэж хэлсэн гэдэг

Хундага эгчийн блогноос хусав

хайртай дуртай гэж хөнгөхөөн ярьчдаг, харсан хүүхэн бүртээ хандарчдаг, мишээсэн болгоныг өөртөө сайн гээд бодчдог, минийх гээд хүүхэн болгоныг өмчилчдөг, эхнэртэй ч гэсэн амрагтай болчдог, ээ чи тарган гэснээ өөрөө гүзээтэй байчдаг, миистэр биш зиистэр юм байж миисэс биш миист дур наачдаг, хэрээ мэдэхгүй хөнжлөө тийрчдэг, хэзээ ч биелэхгүй амлалт өгчдөг, өөрснөө авч сууж жаргаахгүй байж өрнө, дорнын эрчүүдээс хармалчдаг, гадны “яа эгч” нарыг гайхаж биширдэг байж гайгүй охидуудаа “муу яа” гээд нэрлэчдэг, хиртүүлж сэвтээж бузарладаг байж “хэтэрхий болж монгол охидууд” гэчдэг, мах өөх ханхлуулдаг байж манай хүүхнүүд арчаагүй гэчдэг, биднээс дээр гарч чадахгүй шалтгаанаа бидний буруу болгочдог... та нар шүү. иймийн учир л энэ бие минь та нарт дуртай. хүнд ихээр дарлагдсан хүүхэн биднээсээ ингэж ялгагдахгүй бол эр гэдэг хүйс байхын хэрэг юу билээ?

Удахгүй болох эрчүүдийн баярын мэнд чэхшиг...
ямар зэвүүн байнаа? юу нь зэвүүн байна гэж үү?
үнэний ортой байгаа нь ...

Tuesday, March 4, 2008

Нэгэн амьтны хоёр үхэл Д.Намдаг

...Нарлаг нэгэн сайхан єдєр намайг гадагш гарч хоол хvнсний зvйл цуглуулаад хашааны гадаа ирэхэд арван хэдэн насны нусгай жаал хашааны баруун буланд хэр тааруухан бургас мод барьсаар ямар нэгэн юмыг отон хvлээж байгаа нь vзэгдэв. Би тvvнийг гайхсаар хашааны хаалган дээр ирэхэд биендээ элбэгдсэн хvрэн пальтотой идэр эр урт бороохой барин мєн л нэг зvйлийг хvлээсээр. Гэтэл хашаанд “Гаргаарай! Хєєгєєрєй! Уухай!” гэх шуугиан дэгдэх дашрамд нэн тэргvvнээ нэгэн хавчарк гэж нэрлэгддэг зулба шар гичий бvх гэрvvдийн дундуур цог жавхлан юугаа гайхуулах мэт сvлжин давхиж, араас нь жирийн нэг сайн тэжээгдсэн монгол нохой даган давхих нь илэрхий бєгєєд ингэхэд хvмvvс юу юуны урьд хар нохойг л алуулах гэж байгаа нь илэрхий. Тэгээд ч шар гичийг хар нохойг дагуулан их хаалгаар гарахад єнєєх бvдvvн бороохой барьсан хvн ч хар нохойг цохин газар унагааж амжив. Тэгээд дээрээс нь дахин балбаж тийчлvvлсээр эцэс тєгсгєлд нь хvргэж амжлаа....

...Оройн нар жаргахын ємнє бие засах зуураа харахад цустай хутгалдсан хамраараа амьсгал авч ядан тэмцэж байгаа нь харагдав. Yvнд нь сэтгэл євдєж “Ээ чи минь vхээч? Yхээч? Yхсэн чинь дээр шvv дээ” гэж хэлмээр байлаа....

Хөгшин чоно ульсан нь

...........Идэр залуудаа сайх чоно магнай тэнэгэр, хошуу урт, хєл шулуун, тавхай том, биеийн ерєнхий байдал давилуун боловч толгой бєгс, цээж тэнцvv, тэр мєртєє араа соёоны талаар онцгой, хамар ба амны арьс тасан хар болж ирээд ар сэрвээ зоогоо дагасан хvрэн хар єнгийн гоц сайхан сахлаа сортой байсан бєгєєд, энэ бvхний нь хvний байдлаар жишээлэн єгvvлэхэд, гялалзсан царайтай, яралзсан шvдтэй, гунхсан нуруутай, суналзсан гэзэгтэй, эрийн гурван наадамд очвоос тvрvvлэх нь эс боловч, vзvvр булаалдах тэнхэлтэй хорвоод хорь гучаар биш, хоёр гурван тєдийхєн байдаг сайхан эрсийн нэг гэлтэй................