Tuesday, March 3, 2009

Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ

Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ
Өнгөт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Өөдөөс минь ээ дув дуугүй ширтэсгээд
Өнийн явдлыг зүрхэнд минь яах гэж хөндөнө вэ

Хоёрхон бие хайргүйдээ салсангүй ээ
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоргоор
Хонгор гэнэн сэтгэлээ өнчрүүлэнхэн явсан сан

Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ
Өдөт шувууны жигүүр шиг ижилдэн явахдаа
Өөртэй чинь би дэндүү дотно дассийм байлгүй
Өвдөөд байна зүрх минь, өвдөөд байна даа сэтгэл минь

/Р.Чойном

Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ? Сосорбарам