Монгол. Оросын найруулагч Бодровын найруулсан Монгол кино саяхан АНУ д нээлтээ хийсэн билээ. Би кино судлаач аль эсвэл түүхч биш боловч үзэгчийн хувиар энэ киноны тухай саналаа хуваалцхаар шийдлээ.
Энэ кинон дээр гардаг зарим үйл явдал нь надад арай ч ... гэмээр бодол төрүүлснийг нуух юун. Маххх гэж хэлдэг, шүдээрээ зулгааж иддэг гэхчилэн. Надад бол доромж мэт санагдсан.
Учир мэдэх хүмүүс үнэн мөнийг тогтооно биз.
Мэдээ.МН дээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүс янз янзын л дүгнэлт гаргасан байна билээ. Гэвч харамсалтай нь тэр дотор Нууц товчоонд Чингис хааны тухай 10 орчим жил байдаггүй гэдгийг нэг л хүн бичсэн байсан. Саяхан би оросын эрдэмтэн Гумилевийн Хар домог хэмээх номыг уншсан юм. Тэр номонд Чингис хааныг Жамухтай хийсэн тулааны дараа харь оронд олзлогдсон гэж бичсэн байна билээ. Зүрчидийн нэгэн жанжны бичиж үлдээсэн гэгдэх зүйл (ном, эсвэл ямар нэгэн зүйл) эх сурвалж нь болж байгаа гэнэ.
Бид өөрсдийгөө мэднэ гэдэг ч үнэндээ сайн мэддэггүй. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэж бид ярьдаг. Чухамдаа ойд төрсөн сармагчин лугаа байсныг ойд төөрсөн гэж гуйвуулсан шиг бидний уншдаг түүх, мэддэг гэх түүх үнэн үү ? Хэн нэгний санаатай болоод санамсаргүй алдаанаас болж (Энэ кино шиг)Бидний түүх, өнгөрсөн үе хожим хойчид, шинэ үеийнхэнд бас муруй тахир, гуйвсан байдалтай хүрэх алдаанаас сэргийлэхийн төлөө бид юу хийж чадах билээ?
1 comment:
Ойд төөрсөн сармагчин лугаа адил юм биш үү. Энэ хэлц үг хэрэв ойд төрсөн сармагчин лугаа адил гэхээр утга авцалдах уу. Зүгээр л ойд төрөх, модон дээр төрөх, зоо паркад төрөх бүгд ялгаагүй юм шиг. Хэрэв ойд төөрсөн бол өөрийн өсөж төрсөн газраа өдий болтол төөрөлдөж байна гэсэн үг биз дээ. Энэ нь илүү утга дүйх юм шиг. Гэхдээ тэр кино одоо бодоход надад дажгүй кино шиг санагдаад байгаан. Чи тэр киног үзэхдээ өөрийгөө гадаадын иргэн нууц товчоо уншаагүй Чингисийн талаар юу ч мэдэхгүй гэж төсөөлөөд үз:)
Post a Comment