Thursday, August 14, 2008

Сайхан байнааа


Түвшинбаяр.







Дээлийнхээ ханцуйг ханзалж, куртканыхаа сугыг урж өсдөггүй Монгол хөвгүүд цөөхөн билээ. Тэгж хувцаа урж өссөн жаалуудын нэг нь би юм. Гэр маань сургуулиас ойргүй байж билээ. Өвөл ноцолдоод харихад өмд хөлдөөд, автусанд сууж явсаар автуснаас буухад уур савсаад өмд буцаад хатаж байдагсан. Цасан дээр унахад өвдөхгүй нь сайхан ч унахад муухай байдаг байлаа. За за би ч яахав бөхөөр бол өнгөрсөн хорвоо.
4н жилийн өмнөөс монголын тв нүүд сумог илүү нэвтрүүлэх боллоо. Яагаад гэвэл Дагвадорж ид гарч ирж байсан үе юм л даа. Хөөрхий котомицүки 4 шидүүлээд л больсон доо. Тэр үед Дагваагийн амжилт ид оргилж байсан үе юм. Одоо ч бас амжилттай л байгаа л даа/гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдчөөд байгаа болхоос/
Заза би гол бичье гэж бодсон юмаа эхлэе. Миний хүндэлдэг багш Луу бидэнд хичээлийн хажуугаар гоё гоё юм ярина л даа. Нэг удаа ухамсрын шанааг бидэнд бахархал, итгэл урам зоригийн хамт өгч билээ л. Түүний хэлснийг би яахав зөвшөөрөлгүй биччий гэж шийдлээ.


Монгол Дани Турк гурван оюутан цуг нэг өрөөнд байдаг байж л дээ. Тэгээд янз янзын л юм ярьдаг байлаа. Улсынхаа тухай, зан заншил, түүх, соёл, нийгэм эдийн засаг гээдл. Нутгаа санахдаа бүгд л сайн сайхнаар дурсана. Тэдний хувьд эх орон гэдэг нь үндэстэн , элэг нэгтэн , аав ээж , амраг бүсгүй, цэнгэг агаар , уул ус, ургамал мод билээ л . Мэдээж хэнд ч миний эх орон л бусдаас илүү гэсэн бахархал сэтгэгдэл сэрэл зөн байдаг биз. Тэд улсынхаа хамгийн алдартай хүмүүсээр өрсөлдөхөөр боллоо. Тэгж байтал Монгол Турк хоёр хоорондоо ярьж гэнэ:
Заза Дани бол хүнийхээ хөгжлөөр дэлхийд нэгт байдаг тэртээ тэргүй яриад байх юм байхгүй хоёулаа л хоорондоо үзчий гэж гэнэ.
Тэгтэл зайлуул Монгол нь манайд Чингис хаан байгаа гээдхэв. Үүнийг сонссон Турк урсгаж гарлаа. За манайд тийм ч нобелийн шагналтан, тийм ч баатар, тийм ч мундаг тамирчин гээдл. Монгол дуугай л байлаа. юу ч хэлхэв өөр хэлэх хүн байхгүй юм чинь. тэгж байтал Дани:
-заза би сонслоо та хоёрыг. тэр нобелийн шагналтан хэн ч гэнэ үү ямар ч тамирчин гэнэ үү нээх дуулаагүйм байна. Харин тэр Чингис гэдгийг чинь сонссон нөхөр байна гэж гэнэ.



Бахархал. Бидэнд Чингис хаан гэдэг агуу их BIG бахархал байдаг. Даан ч энэ бахархал өнгөрсөн үед л байсан хүн юм.
Бид одоо ийм юмыг чадаж байна, Бидэнд тэр* гэдэг замыг заагч харанхуйд гэрэлтүүлэгч сэтгэлийг гэгэлзүүлэгч од үлгэр дууриал гэх юм 2004 оныг хүртэл байхгүй байж.
Харин 2004 оноос Монголчуудын сэтгэлийн огшуулж цусыг хөөргөж дэлхийд таниулсан хүн бол миний дээр цухас дурьдаад өнгөрсөн Дагвадорж юм. Түүнийг Францын ерөнхийлөгч шүтэж, холивудын од хүндэлдгээ алсаас ирж уулзахдаа хэлж,японы ерөнхий сайд өөрийгөө түүнтэй адилтгаж,ЖэтЛи Миний тоглосон Баатар кинон дээр гардаг шиг өнөө цагийн эрэлхэг хүчтэй амьд БААТАР бол Дагвадорж юм аа гэж хэлсэн байдаг. Тийм ээ тэр бол Монгол хүний сэтгэлд бараг л унтарч байсан галын нурман дээр үсэрсэн галын оч юм.
Түүн шиг эрэлхэг хөвгүүд Талын Монгол дахиад олон зуугаараа төрөх болно. Одоо ч бас төрчихсөн л байна. Олимпын алтан медалийг базари хоёр юкогоор авсан Түвшинбаяр байна. Чи өнөөдөр олон хүний баярын нулимсыг унагалаа залуу минь. Чи бас монголчууд ганцхан уурлаж бухимдахдаа намын байрыг шатаахдаа ордон руугаа ялзарсан ногоо шидэхдээ өлсгөлөн хийх гэж талбай дээрээ цугладаггүй, баярлаж хөөрөхдөө, би Монгол гэдгээрээ бахархахдаа цугладгийг, монголчууд нэгэн зорилгод хэрхэн нэгдэж чаддагийг харууллаа.
Түшмэл сайдууд мяндагтангууд дотроо нэгийг бодох биз ээ.
Бас чи олон олон хүний үлгэр дууриал боллоо. Би ч бас чамаас үлгэр дууриал авч хичээх болноо. Муу бүхэн энэ өдрөөр төгсгөл болог.
Бахархаж байнаа.
Чамд Баярлалаа
Уйлмаар сайхан байна.

1 comment:

tsolbayar said...

chi uilaagui yum uu? ene odor uilaagui mongol hun gj baihgui baihaa and min uneheer saihan