Цас орж байв, хүйтэн
Чикагогийн саарал өглөө
Бяцхан жаал мэндлэв
Ядуусийн хороололд
Түүний ээж нь уйлна,
Төрсөн хүүгээ хооллож
Тэжээж чадахгүй дээ эх нь
Ядуусын хороололд
Хүүд туслах хэрэгтэйг
Хүмүүс бид ойлгох учиртай
Үгүй бол өсч торниод
Хөгийн амьтан болно
Хэзээ нэг өдөр тэгээд
Харах болно чи биднийг
Тоохгүй өнгөрч болох уу бид
Түүнд өөр гарц байгааг
Ертөнц ер үл сатаарна юунд ч
Өлсгөлөн нусгай бяцхан хүү
Өнөөх хүйтэн, жихүүн гудмандаа л тоглоно
Ядуусын хороололд
Хоосон ходоодтой тэрээр
Хэсүүчлэнэ шөнөөр
Хулгай хийх, зодолдхыг л сурна
Ядуусын хороололд
Бүх аргаа барахдаа нэг шөнө тэр
Буу олоод, машин хулгайлах гэнэ
Бултахыг оролдовч үл чадна
бас л уйлна ээж нь
Бүчин зогсох хүмүүс түүний
Буугаа барин хэвтэхийг харна
Ядуусын хороололд
Ээжийн залуу хүү үхэж байхад
Энэ л хүйтэн бас саарал Чикагод
Эхээс өөр нэгэн хүү мэндэлж л байна
Ядуусын хороололд
Төрүүлсэн эх нь уйлна түүний...
Би орчуулагч биш л дээ. энэ дуу надад их таалагдсан учир орчуулах гэж мунхагласан болно. Шууд л Оливер Твист, Жонон гуйлгачин хоёр санаанд буусан. Улаанбаатарт ч гэсэн хэчнээн хүүхэд гуйлгын хэрэгсэл болж байгаа бол?
Гадуур явж байхад ой ч хүрээгүй хүүхдийг тэврээд гуйлга гуйх хүмүүс олон болсон байна билээ. Тэд хэзээ? бас хаанаас гараад ирэв. Хэдхэн жилийн өмнө хүмүүс ингэж гуйлга гуйдаггүй л байсан шдээ. Харин одоо Ланд 200, Бэнз, өөр үнэтэй чамин машин сүлжилдэх Улаанбаатрын гудамжинд үнэгүй амь олширсоор... энэ өвлийг тэр хүүхдүүд давж чадах болов уу?
дууны үгний эх хувилбар сонсох бас үзэх
1 comment:
ganbaa orchuulagch boloo yu daa? hend orchuulj ogood bgaa uym be?
Post a Comment