Ундааны дээж архийг нь болбол хө
Ууна гэж юунд нь хэллээ дээ хө
Учир ерөөлгүй чамдаа болбол хө
Сууна гэж юунд нь амаллаа да хө
Нуур л болгож үлдээхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
Нууцгай чиг юундаа дасав даа хө
Саруулхан хөндийн ээ цэнхэр уулы нь хө
Салхит гэж юунд нь нэрлээ вэ хө
Санасандаа хүрдэггүй миний амраг
Сална гэж юундаа нэрлэхээ вэ хө
Өнөө зуны л хур л бороо нь хө
Өвөлдөө ч битгий ороосой билээ дээ хө
Өнгөрүүлж л сурсан миний л амраг
Өөр хүнийг битгий зовоогоорой доо хө
Авдар авдраар нь сөгнөхгүйгээс хойш
Архийг юунд нь амсавдаа би
Амьдын жаргалыг л эдлэхгүйгээс хойш
Анхнаасаа юунд нь дасав даа чи
Далавчгүй л байтлаа шувуу бүхнийгээ
Дагаж битгий л нисээрэй дээ хө
Даан чиг томоогүй миний л амраг
Дахиж битгий л уйлаарай даа хө
Gunigiin duu - Sosorbaram
1 comment:
Гунигын, ухаарсан уяхан бас нууцлагхан эршүүд... амьдарч чадсан түүний зүрхнээс нь дуссан шүлэг болуу доо. Энэ дуунд дуртай л даа. энд оруулчиж баярллооо. :)
Post a Comment