Зүүдэн нойрны минь дотор нь ай
Зүрхний минь Гоолингоо нь
Үзэгдээд л байхымаа ай
Зүйчлэн хэлсэн үг нь хө
Миний маань цээжинд нь
Хадаастайхан байхымаа
Арван түмэн адуун сүрэг нь
Арынхаа нь ууланд нь
Алагласхийгээд байхымаа
Амраг Гоолингоогийн алтан хүрээ нь хө
Арынхаа ууланд нь
Цайрсхийгээд байхымаа
Goolingoo - Norovbanzad
5 comments:
suuliin badag n dutuu bn
Сүүлийн буюу 3-р бадаг нь
Үй түмэн адуу нь болболдоо
Өврийнхөө ууланд нь алаглаад байх юм аа хө
Үнэнч хайртай Гоолингоогийн минь хэлсэн үг нь
Өөрийн минь цээжинд хадаастайхан байх юмаа хө
1-р бадаг нь
Зүүд ээ нойрны минь дотор
Зүрхний Гоолингоо минь үзэгдээд байх юмаа хө
Зүйлчлээд хэлсэн үг чинь болбол доо
Зүрхний маань гүнд хадаастайхан байх юмаа хө
2-р бадаг
Арван түмэн адуун сүрэг нь хө
Арынхаа ууланд алагласхийгээд байх юмаа хө
Амраг Гоолингоогийн минь алтан хүрээ нь
Арынхаа ууланд цайрасхийгээд байх юмаа хө
3-р бадгийг дээр бичсэн
Монгол ардын дуу (дэд дэьтэр Ардбн богино дуу) УБ 2008
Т.Гун-Аажав Р.Оюунбат
Анон-д баярлалаа.
Тэгээд хасагдсан бадагуудыг нь мэдэхгүй биз? үргэлжлээд 2 юму 3 бадаг явдаг сурагтай
Post a Comment