Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ
Өнгөт хархан мэлмийгээр духайсхийж ирээд
Өөдөөс минь ээ дув дуугүй ширтэсгээд
Өнийн явдлыг зүрхэнд минь яах гэж хөндөнө вэ
Хоёрхон бие хайргүйдээ салсангүй ээ
Холдон холдон алслах харгуй замын эрхээр
Холширхон бага нас л биеийн зоргоор
Хонгор гэнэн сэтгэлээ өнчрүүлэнхэн явсан сан
Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ
Өдөт шувууны жигүүр шиг ижилдэн явахдаа
Өөртэй чинь би дэндүү дотно дассийм байлгүй
Өвдөөд байна зүрх минь, өвдөөд байна даа сэтгэл минь
/Р.Чойном
Өнгөрсөн шөнө зүүдэнд юунд ороо вэ? Сосорбарам
3 comments:
Zuudee gej, aguu zuil shu.....
Emee mini negen udaa zuudend min hurch irj bilee, yag l derged mini misheej baigaa yum shig, duu hooloi ni neg l oir, emeegiin ter dotno uner ni hurtel denduu jinhen. Uulzaj amjilgui burhanii ornoo odson emee mini uy uyhen zuud noirond min ailchilan ireesei gej bi deed tengereesee guigaad huleej suuh durtai.
Saihan shuleg baina. Olj tavisand bayarllaa.
Chinii bichleguudiig bi taaldag shuu!
сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа.
Анон-д
зүгээр дээ. энэ дуу миний сэтгэлд маш их хүрсэн. яг л миний хэлэх гэснийг хэлчихсэн.
В.И.ЖиТулга-д
баярлалаа
Post a Comment