Thursday, February 19, 2015

Цагаан сар ба нулимс

Хар нулимс биш нулимс гэж бичсэнийг анзаарсан байхаа. Юу гэвэл өнөөдөр цагаан сарын шинийн нэгэн. Дэлхий даяар таран суугаа Монгол түмний дорнын тооллын эхэн өдөр, өвлийг өнөтэй давсны баярын өдөр билээ. Гээд сэтгэл гэгэлзүүлдэг сайхан баяраар гэртээ биш ажил дээрээ суугаа хүний хувьд ар гэрийнхээ санах юм аа.

Гэтэл өөрийн нутагт байгаа би ингэж санагалзаж байхад хүний газар олон жил болсон Монгол түмэн маань аав ээжээ, нутаг усаа хэрхэн санадагийг үгээр хэлэх амар биш биз.

Нэтээс Лхагвасүрэн гуайн Ээжийнхээ ачийг яалаа даа гэдэг дууг Чимэдцэеэ гуайн дуулснаар хайж байгаад дараах бичлэгийг олов.



Хүний газар, гүний хошуунд нутгаа, аав ээжээ санана гэдэг хэцүү биз ээ. Ээжийнхээ ачийг яалаа даа гэж дуулахдаа уйлан байгаа энэ бүсгүй ээжийгээ, эх нутгаа санаа бизээ, Өөрөө ч тэгж тайлбарлаж байна лээ.  Үг аялгуу гэдэг хүний сэтгэлийн утсыг хөндөж чаддаг, эрчилж чаддаг, тасдаж чаддаг агуу зүйл юм даа.

Ааваа ээжтэйгээ, гэр бүлтэйгээ, элэг саднаараа хамт байхын учрын сайхныг энэ баяраар мэдрэх юм даа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

No comments: