Thursday, October 2, 2008

Алс тэртээгээс ба арван жилийн өмнө

Аруун жилд байхад Жэк Лондоны ийм зохиол байдаг гээд л уран зохиолын хичээл дээр үзэж байсан сан. Зун Саран Хөндийг үзлээ. Бишрэв. Харин саяхан найзаасаа Аниргүй цагаан дайдыг сольж уншив. Нээрээ л уншсан хүн хоол голох зүрхгүй болох юм. Амьдрал ямар үнэтэйг , бас хүн юуны төлөө амьдрах ёстойгоо энэ номыг уншсанаар бодох биз. Өчүүхэн миний тархины эсүүд гүн гүнзгий бясалгаж чадахгүй лдээ даан ч.

Аниргүй цагаан дайдад хэн нэг нь үхнэ. Үлдсэн нь амьдрах ёстой. Үүнийг Мэйсон мэднэ. Тиймдээ ч тэр Руфийг Кидтэй хамт явуулсан.

Алс тэртээх хязгаарт харин харанхуй ноёлж, элсэн чихэр амины дайтай үнэд хүрч, Килкений муурнууд хэмлэлдэж, бие биенээ үгүй хийнэ. Хорвоо дутахгүй хүнээ байсан хүмүүсээр....

Аймшигт баавгайн савраас аварсан ахыгаа гаргуунд нь гаргаад, үлдсэндээ өөрийнхөө хувийг өгөх Пассукын хайрыг агуу гэхээс өөр юу гэх билээ. Уншвал илүү гоё.

Дун шөнийн зүүдэнд сорвитой хүн үйлийн үр болж сүг сүүдэр аятай ирнэ. Үхэл хэзээв? Үүнийг хэлж чадах уу? Алт хураавч үхсэн хойно түүгээр юу хийнэ?

Хар амиа хоохойлох хүмүүс зам салах хязгаарт цус нөжиндөө холилдон хоцроно. Хүн чанар , шударга ёс гэх ойлголт хаа холын эрт цагаас л эхэлж оюун махбод ,сэтгэл зүрхтэй хэнд ч болов ямар нэгэн далд хүч, ид шид, урам зоригийг өгч байсан шүү дээ.

Сайхан хандгай байж. Бүх юмс үзэгдэл учир шалтгаантай, цагтай хязгаартай хэмжээтэй. Их цасан дунд цучилгүй бол гал хэрхэн дүрэлзэх. Түлэх түлш дуусахад, хүч үл хүрэх тэр цагт байгалын хууль хүчтэй нь хүчгүйгээ үйлчилнэ. Амьдарлын жам.

Үргэлжлэл. Би бол талд унасан махны тасархайн хэсэг. Үүсэл тэндээс хойш ингэж л үргэлжлэх болно. Кишийн хүү нь Киш . Киш бол өөр хэн нэгний тэр тусмаа Брауны үргэлжлэл биш. Кишийн үргэлжлэл одоо түүнийг баяр бахдал бахархлын оч нүдэнд нь гялалзаж байгаа бүсгүйгээс гарах болно.

Жис Укийн түүхийг одоо юу ч гэмээр юм.

Хүн төрөлхтний шударга ёс, эрх , эрх чөлөө. Үнэнийг шүүх тэр өдөр хэний зөв хэний буруу гэдгийг харах болно. Нүгэлт надад хэн нэгний нүглийг аль эсвэл буяныг дэнслэх эрх бий бил үү. Улс үндэстний үнэт зүйл юу билээ? Өвлүүлэн үлдээх, хамгаалах нь хэн юм? Өвгөчүүлийн баг гэж үү?

Ажлын мал, механик хүн. Зарим зүйлийг хэтрүүлэх хэрэггүй мэт. Гэхдээ оройтоогүй бол үзээд алдахад гэмгүй ээ. Эдгээдчин минь.

Үүнээс өөр амьд гарах арга олдохгүй гэж үү? Өнөөдөр чи ийм аргаар үлдэж болох ч нэхэл хатуу, үйлийн үр эргэдэг хорвоо шүү дээ. Finis

Сакроменто голын хөвөөнд нэгэн хүү байжээ. Тэр балчирхан биетэй ч түүндээ багтамгүй эр зориг, хүчтэй нэгэн . Баатар л гэе даа.

Хооллох ундлах, хувцаслах амьдарлын хэрэгцээнийхээ асуудлыг шийдсэн цагаас хүмүүс мөнгийг бүтээжээ. Энэтхэгийн далайд өчнөөн олон нутгийн сайхан залуучууд сувдны төлөөнөө эрүүл мэндээ амь насаа өгдөг байсныг нэгэн зохиолч усан доогуурх аялалдаа тэмдэглэжээ.Яг л солонгос явж үйлдвэрийн осолд ордог шиг. Амжиргаагаа дээшлүүлэх идэж уух юмны төлөө тэд тийм үйлдлийг хийсэн үү? Хонгилын үзүүрт гэрэл харагдах ахул хүмүүс хэрхэн үхэж зүрхлэх. Тэр гэрэл нь Мапиугийн байшин. Амьд явбал алтан аяганаас ус ууна шүү дээ .

За би энэ хүрээд унтья даа. Өнөөдөр дуусавч маргааш дахиад л эхэлнэ. Шинэ өдөр, энэ өдөр
БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ. Хүндэтгэл илэрхийлье

Monday, September 8, 2008

In the gettho

Цас орж байв, хүйтэн
Чикагогийн саарал өглөө
Бяцхан жаал мэндлэв

Ядуусийн хороололд

Түүний ээж нь уйлна,
Төрсөн хүүгээ хооллож
Тэжээж чадахгүй дээ эх нь

Ядуусын хороололд

Хүүд туслах хэрэгтэйг
Хүмүүс бид ойлгох учиртай
Үгүй бол өсч торниод
Хөгийн амьтан болно
Хэзээ нэг өдөр тэгээд
Харах болно чи биднийг

Тоохгүй өнгөрч болох уу бид
Түүнд өөр гарц байгааг

Ертөнц ер үл сатаарна юунд ч
Өлсгөлөн нусгай бяцхан хүү
Өнөөх хүйтэн, жихүүн гудмандаа л тоглоно

Ядуусын хороололд

Хоосон ходоодтой тэрээр
Хэсүүчлэнэ шөнөөр
Хулгай хийх, зодолдхыг л сурна

Ядуусын хороололд

Бүх аргаа барахдаа нэг шөнө тэр
Буу олоод, машин хулгайлах гэнэ
Бултахыг оролдовч үл чадна

бас л уйлна ээж нь

Бүчин зогсох хүмүүс түүний
Буугаа барин хэвтэхийг харна

Ядуусын хороололд

Ээжийн залуу хүү үхэж байхад
Энэ л хүйтэн бас саарал Чикагод
Эхээс өөр нэгэн хүү мэндэлж л байна

Ядуусын хороололд
Төрүүлсэн эх нь уйлна түүний...

Би орчуулагч биш л дээ. энэ дуу надад их таалагдсан учир орчуулах гэж мунхагласан болно. Шууд л Оливер Твист, Жонон гуйлгачин хоёр санаанд буусан. Улаанбаатарт ч гэсэн хэчнээн хүүхэд гуйлгын хэрэгсэл болж байгаа бол?
Гадуур явж байхад ой ч хүрээгүй хүүхдийг тэврээд гуйлга гуйх хүмүүс олон болсон байна билээ. Тэд хэзээ? бас хаанаас гараад ирэв. Хэдхэн жилийн өмнө хүмүүс ингэж гуйлга гуйдаггүй л байсан шдээ. Харин одоо Ланд 200, Бэнз, өөр үнэтэй чамин машин сүлжилдэх Улаанбаатрын гудамжинд үнэгүй амь олширсоор... энэ өвлийг тэр хүүхдүүд давж чадах болов уу?
дууны үгний эх хувилбар сонсох бас үзэх

Saturday, August 23, 2008

Хадаг

Хадаг киног Тэнгист үзэж чадаагүймаа. Гэхдээ онлайнаар үзэв. Маш их таалагдав. Гэвч нэгэн зүйлд сэтгэл гонсгор үлдэв. Юунд гэвэл кино үзсэн хүмүүсийн коомэнтэд. Тэнд ингэж бичиж л дээ
anudari (19 8-р сар 2008):
ymar teneg kino ve utgagui yumaa
baagiishii (15 8-р сар 2008):
OOOOO PIZDA YU UZECHVEE YAMR UTGA UCHIRGUI KINO VE.SHAL T1 SHASAN.
tug (17 8-р сар 2008):
gaigui l kino baina. Delhiin shildeg kino shuu dee. Kino shuumjlegchid n saishaasan baihad ta bid yaah bilee. Utga sanaa n denduu gun gunzgii bololtoi neg oilgoh geed baij baital dahiad l oilghohoo baichih yumaa. uhaan maani hurehgui ni ee.
monkhdorj (30 7-р сар 2008):
shal demii kino bna mongol hvndvvst taaraagvi kino bna
b_jargal0916 (29 7-р сар 2008):
yoo yamar nice kino vee yu ch oilgosongui


Заза нэг иймэрхүү л . Би ямар нэгэн шүүмжлэгч энэ тэр биш л дээ. Зүгээр л кино үзэгчийн хувьд, бас коомэнтэд сэтгэл гонсгор үлдсэнийхээ хувьд киноны талаар бичье.
Киноны эхлэл. Баагийгийн дурлалт бүсгүй нүүрсний хулгайч Янжинлхам бурхны өмнө зогсоно 12 12 12 12. Энэ бол тэнгэр шүтээнтэй, өвгөд дээдсийнхээ үгийг сонсох дургүй зөрүүд шинэ үеийн залуу Баагийгийн дугаар.
Түүх:
Чиний түүх, үзэл суртлын шуурга хүн бүрт долоо хоног бүрт хүрнэ. Тархины үрчлээнд шинэхэн ногоон алим мэт амьдралын шүүслэг исгэлэн чихэрлэг сайхан амтыг мэдрүүлнэ. Горьдлого итгэл найдвар хүсэл мөрөөдөл.70 жил.
Өвөг дээдэс минь намайг хүлээгээдл, мөрөөдөөдл, бас дуудсаарл...
Хувь заяаныхаа эсрэг зогсвол үхнэ, мөхнө. Түдэв эрдэмтний долоон үгийг уншвал мөхлийг яаж явуулах гээд яаж яваад байгаа нь уншигч танд харагдана байх.
Салхийг сонс.
Киноны өрнөл : Ямар өвчин гэдгийг нь тогтоогоогүй гоц халдвартай өвчин. Үнэндээ бол ийм өвчин байгаагүй юм. Малаасаа, нутгаасаа сал гэв. Тэнгэрийн дор газрын дээр салхи л..... Буун дуу... гэрийн буурин дээр. Мал биш трактор бэлчинэ манай нутагт.
Шинэ амьдрал . Бор морь Ногоон мото.Малаа маллаж махаар хооллож асан манайхан төмснөөс өөр голоо зогоох зүйлгүй болов. Эрх мэдэлтэй нэг нь түүнийгээ ашиглан мах мэт нүдний гэм шиг зүйлийг олж авах болов. За тэгээд хайр дурлалын асуудал энэ тэрийг яриад яахав.
Уг кино улс төрийн өнөөгийн байдлыг хурцаар шүүмжилсэн гэдгийг та гол баатрууд уурхайд ирснээс хойш илүү тод харна буй за. Мөн түүнчлэн киноны сайтан дээрээс кино бүтээгчдийн ярилцлага, тайлбар сэлтээс миний бичсэнээс илүү мэдээлэл авч болно.
Надад энэ киноны маш их таалагдсан зүйл нь киноны хөгжим юм. Үндэсний өв соёлыг уламжлан өнөөгийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлсэн Алтан ураг хамтлагийн бүтээлийг ашигласан нь тал нутгийн хүүгийн сэтгэлийг гэгэлзүүлэн, бараг л уйлуулчих дөхсөн. Уйтгартай газрын бурууг уншсан нь ч бас гоё байсаан. Бөөгийн хэллэгээр үгийг хэлхэгчийн Сар гарахыг үүл хүлээдэг шиг үхлийг хүлээх эмнэлэгийн тухай шүлгийг уншсан нь мөн л уламжлал шинэчлэлийн гайхалтай хослол мэт.
Бусад олон олон гоё хэсгийг нь тайлбарлалгүй үлдээе. Эрхэм та өөрөө үзээд яагаад ямар учраас гэдэг асуултыг тавиад нэг үзээрэй. Үзэх бүрт чинь ойлгогдоогүй санаа тодроод гарч ирээд байх вий.

http://movie.xopboo.com/file.php?f=151

http://khadak.com/ Энд илүү дэлгэрэнгүй бий

Thursday, August 14, 2008

Сайхан байнааа


Түвшинбаяр.







Дээлийнхээ ханцуйг ханзалж, куртканыхаа сугыг урж өсдөггүй Монгол хөвгүүд цөөхөн билээ. Тэгж хувцаа урж өссөн жаалуудын нэг нь би юм. Гэр маань сургуулиас ойргүй байж билээ. Өвөл ноцолдоод харихад өмд хөлдөөд, автусанд сууж явсаар автуснаас буухад уур савсаад өмд буцаад хатаж байдагсан. Цасан дээр унахад өвдөхгүй нь сайхан ч унахад муухай байдаг байлаа. За за би ч яахав бөхөөр бол өнгөрсөн хорвоо.
4н жилийн өмнөөс монголын тв нүүд сумог илүү нэвтрүүлэх боллоо. Яагаад гэвэл Дагвадорж ид гарч ирж байсан үе юм л даа. Хөөрхий котомицүки 4 шидүүлээд л больсон доо. Тэр үед Дагваагийн амжилт ид оргилж байсан үе юм. Одоо ч бас амжилттай л байгаа л даа/гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдчөөд байгаа болхоос/
Заза би гол бичье гэж бодсон юмаа эхлэе. Миний хүндэлдэг багш Луу бидэнд хичээлийн хажуугаар гоё гоё юм ярина л даа. Нэг удаа ухамсрын шанааг бидэнд бахархал, итгэл урам зоригийн хамт өгч билээ л. Түүний хэлснийг би яахав зөвшөөрөлгүй биччий гэж шийдлээ.


Монгол Дани Турк гурван оюутан цуг нэг өрөөнд байдаг байж л дээ. Тэгээд янз янзын л юм ярьдаг байлаа. Улсынхаа тухай, зан заншил, түүх, соёл, нийгэм эдийн засаг гээдл. Нутгаа санахдаа бүгд л сайн сайхнаар дурсана. Тэдний хувьд эх орон гэдэг нь үндэстэн , элэг нэгтэн , аав ээж , амраг бүсгүй, цэнгэг агаар , уул ус, ургамал мод билээ л . Мэдээж хэнд ч миний эх орон л бусдаас илүү гэсэн бахархал сэтгэгдэл сэрэл зөн байдаг биз. Тэд улсынхаа хамгийн алдартай хүмүүсээр өрсөлдөхөөр боллоо. Тэгж байтал Монгол Турк хоёр хоорондоо ярьж гэнэ:
Заза Дани бол хүнийхээ хөгжлөөр дэлхийд нэгт байдаг тэртээ тэргүй яриад байх юм байхгүй хоёулаа л хоорондоо үзчий гэж гэнэ.
Тэгтэл зайлуул Монгол нь манайд Чингис хаан байгаа гээдхэв. Үүнийг сонссон Турк урсгаж гарлаа. За манайд тийм ч нобелийн шагналтан, тийм ч баатар, тийм ч мундаг тамирчин гээдл. Монгол дуугай л байлаа. юу ч хэлхэв өөр хэлэх хүн байхгүй юм чинь. тэгж байтал Дани:
-заза би сонслоо та хоёрыг. тэр нобелийн шагналтан хэн ч гэнэ үү ямар ч тамирчин гэнэ үү нээх дуулаагүйм байна. Харин тэр Чингис гэдгийг чинь сонссон нөхөр байна гэж гэнэ.



Бахархал. Бидэнд Чингис хаан гэдэг агуу их BIG бахархал байдаг. Даан ч энэ бахархал өнгөрсөн үед л байсан хүн юм.
Бид одоо ийм юмыг чадаж байна, Бидэнд тэр* гэдэг замыг заагч харанхуйд гэрэлтүүлэгч сэтгэлийг гэгэлзүүлэгч од үлгэр дууриал гэх юм 2004 оныг хүртэл байхгүй байж.
Харин 2004 оноос Монголчуудын сэтгэлийн огшуулж цусыг хөөргөж дэлхийд таниулсан хүн бол миний дээр цухас дурьдаад өнгөрсөн Дагвадорж юм. Түүнийг Францын ерөнхийлөгч шүтэж, холивудын од хүндэлдгээ алсаас ирж уулзахдаа хэлж,японы ерөнхий сайд өөрийгөө түүнтэй адилтгаж,ЖэтЛи Миний тоглосон Баатар кинон дээр гардаг шиг өнөө цагийн эрэлхэг хүчтэй амьд БААТАР бол Дагвадорж юм аа гэж хэлсэн байдаг. Тийм ээ тэр бол Монгол хүний сэтгэлд бараг л унтарч байсан галын нурман дээр үсэрсэн галын оч юм.
Түүн шиг эрэлхэг хөвгүүд Талын Монгол дахиад олон зуугаараа төрөх болно. Одоо ч бас төрчихсөн л байна. Олимпын алтан медалийг базари хоёр юкогоор авсан Түвшинбаяр байна. Чи өнөөдөр олон хүний баярын нулимсыг унагалаа залуу минь. Чи бас монголчууд ганцхан уурлаж бухимдахдаа намын байрыг шатаахдаа ордон руугаа ялзарсан ногоо шидэхдээ өлсгөлөн хийх гэж талбай дээрээ цугладаггүй, баярлаж хөөрөхдөө, би Монгол гэдгээрээ бахархахдаа цугладгийг, монголчууд нэгэн зорилгод хэрхэн нэгдэж чаддагийг харууллаа.
Түшмэл сайдууд мяндагтангууд дотроо нэгийг бодох биз ээ.
Бас чи олон олон хүний үлгэр дууриал боллоо. Би ч бас чамаас үлгэр дууриал авч хичээх болноо. Муу бүхэн энэ өдрөөр төгсгөл болог.
Бахархаж байнаа.
Чамд Баярлалаа
Уйлмаар сайхан байна.

Wednesday, August 13, 2008

Доктор Л.Түдэвийн долоон үг

Нэг.Үндэстнээ үрэгдүүлэхгүйн үүрэг

1.Үндэстэн бүхэн өөрөө өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Үл тоомсорловол үгүй болох жамтай. Үндэстнээ өөр үндэстнээр хамгаалуулах санаа агуулдаг бол тэр нь үндэстний зэрэгт хүрээгүйн шинж! Ердөө л “манцуйтай” хүүхэд гэсэн үг. Дэлхийн гурван өнгө, таван зүсмийн хүн олны зонхилох хэсгийн төлөөлөгч “Монголжуу” / монголоид/ гэгдсэн монгол үндэстэн бид мандах, буурахын давалгаан дундуур туучиж, түүхийн ихбуухиагулаачилсаар, “даяар Монголын ариун голомтоо” сахисаар өнөөг хүрлээ. Үндэстнүүдийг сөгтгөж байсан цаг ч бий. Харин одоо үндэстнээ өмөөрөх цаг нүүрлэжээ. “Max, ясны тасархай” гэгдсэн хэсэг маань “үндэсний цөөнх” гэгдээд их айлуудын баруун, зүүн хаяанд толгой хоргодон суусаар буйг мэдэхийн хувьд өөрсдөө бас нэг л мэдэхэд “үндэсний цөөнх” нэр зүүчихгүйн тулд “даяаршиж” байгаа энэ ертөнцөд” дороо суурьтай, дотроо бодолтой” явах цаг хэдийнэ болжээ.
2.Үндэстнийг үгүйрүүлэх /геноцид/ зорилгоор буу зэвсэг агсаад хилийг нь зөрцөөд цэргийн хүчээр түрэмхийлэн халдах хоцрогдсон аргыг өнөөдөр хэн ч хэрэглэх боломжгүй болгохын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага ажиллаж буй! Гэвч үүнд тайвширч, амгалан дүр эсгэж суугаа үндэстнүүдийг өөр хооронд нь хямралдуулах, гаднаас нь биш дотроос нь тамирдуулах “мөлхөө” түрэмхийлэл улам нарийн, улам хөнөөлтэй хэлбэрт шилжиж байгаа нь Африк тив, Персийн буланд болж буй хэрэг явдлуудаас илэрч байгаа ажээ. Үндэстнийг өөрөөр нь үгүй болгох, өөрт нь уусгах, өвчнөөр дуусгах, хүнсэнд хордуулах, угсааг таслах гэхчилэн башир мөртлөө “гэмгүй царайлсан “муу санаагаар урт удаан хугацаанд аажмаар сөнөөх бодлого өнөө үед хамгийн их гүйлгээтэй болчихоод байна. Үндэстэн өөрөө өөртөө уусч үгүй болсон хэрэг явдлаар хүн төрөлхтний түүх ядуу биш. “Цагтаа цалгиж” явсан олон тооны үндэстэн өнөө үед түүхэн дурсамж төдий үлдэцтэйгээр алга болчихсоныг түүх гэрчилнэ. Тэглээ гээд хэн ч “хариуцлага” хүлээхгүй тул үгүй бологчийн “хохь” гэхээс өөр үг олоогүй мэт! Үндэстнийг өөрөөр нь үгүй хийх зэвсэг бол юуны түрүүнд архидуулах, тэгээд “архиралцуулах” /эв эегүй болгох/ улмаар “алалцуулах” адаг сүүлд нь амиа хорлоцгооход хүргэх хорон санаа юм. Архи багадвал хар тамхи, мансууруулах бодисоор хачирлана. Үүнд бид нэгэнт автагджээ. Сүүлийн арван таван жилд хүн амын “зүй бусын хорогдол” эрс нэмэгдсэнд олон шалтгаан байгаагийн зөвхөн нэгийг буюу архидан согтуурахыг дурдахад архины “галзуугаар” 2002 онд, шинэ зуун эхэлсний дараах жилд 1700 хүн архичны гарт амь үрэгдэж, 6300 хүн гэмтэж бэртсэн бол хойтон жил нь 1933 хүн амиа алдаж, 6250 хүн гэмтэж бэртсэн ийм тоо жил бүр нэмэгдэж гурван жилийн дараа /2006 онд/ 2979 хүн егүүтгэгдэж өмнөх жилээсээ 11 хувиар нэмэгдсэн нь нийт дүнгээрээ энэ хэдхэн жилд 6000 шахам иргэн гэмгүй явж байгаад амиа алдаж, хориод мянган хүн гэмтэж бэртсэн нь хүн амын тэртэй тэргүй цөөрч буй нэг жилийн хүүхэд төрөлтийн бараг тал хувьтай нь тэнцэхээр их гарз юм. Ирак дахь дайны хөлд хоёр талаасаа алдсан амьд хүчний хохиролоос сүүлийн 18 жилд Монгол улс дайнгүй атлаа дажин дэгдээж иргэдээ хохироосон тоогоор хэдэнтээ даваад гарчихсан ажээ. Гэтэл үндэстэнг ухаан, мэдрэл, үр үндсээр нь доройтуулах хөнөөлтэй архины үйлдвэрүүдийг улам олшруулаад, сайшаагаад шагнаад байдаг төртэй тул бас эрх мэдэлтэнгүүд нь түүнээс хожоо олдог болохоор манайх аажмаар “амиа хорлосоор” л байна.
З.Үндэстэн өөрөө өөртөө уусна гэдэг бол төрөлт багасч, өсөлт буурч, залуусаа хөгшид нь тоогоор давамгайлж үндэстэн аандаа “хөгшрөхийн” нэр юм. Хүн амын 60-70 хувь нь гучин таваас доош насны хүүхэд, залуус байсан Монгол улс хэдхэн жилийн дотор 60-аас дээш насныхан хүн амын 70 хувь болох хандлагатай явж байна. Урт насалдаг болсных биш, харин үр хүүхэд, залуучууд нь цөөрснийх юм. Үүний нэг гол шалтгаан нь сүүлийн 15 жилд /1990-2005/ 253667 эхчүүд олсон үрээ хэвлийдээ өөрсдийн хүслээр хөнөөлгөсөн үр хөндөлт бас жил бүр 30-аад мянгаар төрөлт буурч бараг хагас сая хүнээр хохирол үзсэн явдал юм. Нөгөөтэйгүүр автын болон үйлдвэрийн ослоор хүүхэд залуучууд цаг бусаар өдөрт 7, жилд 2600 гарнаараа амь алддаг болоод байна. Эдгээрийг тооцвол мөн л зүрх алдмаар тоо гарна. /Зөвхөн 2006 оноор үзэхэд л 1147 хүн золгүй явдлаар амиа алдаж, 181 хүн амиа хорлосон/, энэ бол дундаж тоо / өөр нэг шалтгаан гэвэл яг гэр бүлээ зохиож, үр хүүхдээ өсгөдөг насны залуучууд /ихэнх нь эрэгтэйчүүд/ голдуу эдийн засгийн цагаачлалаар гадагшаа жил бүр олноороо /ганц Солонгост гэхэд л нэг жил 15 мянгуулаа явахаар хөл хөөрцөг болж байх жишээтэй/ гарцгаадаг болсноос ар гэрт нь настайчууд бас тэднийгээ асрахаар ихэвчлэнг бүсгүйчүүд хоцордог учир үндэстэн өөртөө живэхээр хөл алдах болсныг нэг шинж юм.
4. “Өөртөө уусах”, “өөрт нь уусгах” гэдэг бодлого бол шинэ юм биш. Хэдэн зууны чанад ч хэрэглэж байсан зүйл. Өмнөд хөршид маань бол бүр эртний уламжлал. Манж нар яалаа? Монголд одоо 300-500 мянган хятад иргэд /аялал жуулчлал, бизнес, цагаачлал, туулайчлал зэрэг хэлбэрээр/ ороод суучихсан байгаагийн 94 хувь нь цэргийн наснаас дээших эрчүүд ажээ. Уул нь Тадаадын иргэдийн эрх зүйн байдлын хууль” ёсоор бол цагаач иргэд хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх, түүний дотор нэг улсын иргэн 0,33 хувь байх заалттай ч түүнийг мөрдөхөө болиод уджээ. Гэтэл ойрын 25-30 жилийн дотор манай хүн амын 75 хувь нь насны эрхээр нөгөө ертөнцөд буцна. Монголоо, уламжлалаа бага мэддэг, бас дархлаажилт султай 25 хувь нь үлдэнэ. Гэтэл одоо цэргийн насны залуусын маань 20 хувь нь гадаадад байж, харь оронд, тэдний соёл иргэншилд хоолшиж байдаг!
5. “Угжаар уусгах” сэдэг бас нэгэн “бодлогын” золиос болж буйгаа бид бүхэн ердөө ч ухаарахыг хүсэхгүй байх шиг? Нялх хүүхэд шиг, бүхэл бүтэн үндэстнээрээ “угжуулахад” хүрнэ гэж байх уу? Монголчууд өнөөдөр хүснийхээ хэрэгцээт зүйлийг 70-90 хүртэл хувийг гадаадаас, ихэвчлэн урд хөршөөс авч идэж, уудаг боллоо. Дөч гаруй сая малтай, хааш хаашаа мянган метр талбайд хоёрхон хүн ноогдохоор уудам газар нутагтай атлаа сүү цагаан идээгээ базааж чаддаггүй, тариа тариад гурилаа өөрөө бэлтгээд авахаас төвөгшөөдөгөөс сүүг байтугай ус ундааг ч гаднаас зөөж хүүхэд, хөгшдөө “угждаг” болжээ. Хүнсээ базаах бодлогогүй төр, засагтай нөхцөлд “хүний хүнсээр эзлэгдэх нь “алга урвуулахын төдий болох буй заа.
6.Сүүлийн хэдхэн жилд манай 1570 хүүхэн дэлхийн 46 орны бэр болж ардын зүйр үгэнд гардгаар “харьд очсон бэр, хаданд харавсан сум хоёр адил” болов оо! Тэгтэл тэдэнтэй зөрөөд гэрлэх насны эрчүүл манайд орж ирэх нь улам олширсоор 17353 гаднын “хоноц” Монголд сууж байгаагийн дөнгөж 6,2 хувь нь эмэгтэйчүүд бусад нь харцуул ажээ. Тэдэнд нийслэлийн бараг гудамж бүрт голчлон шөнийн цагаар ажилладаг гуанз, саун, буудал орогнох орон нь болоод зогсохгүй үйлчлэх бүсгүйчүүдийг ч “үнэлэн” олгодог нь ил болсон зүйл. Тэдний нэг хэсэг нь гэрлэж, нэлээд нь “эрлийз” хүүхдийн эцэг болж бас нэг хэсэг нь “дох”, “дэнфу” /тэмбүү/ түгээгүүрийн эзэд болдог. Шинэ зууны босгоор манайд 159 мянга 745 хүн орж ирсэн бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс өсөхөөр барахгүй нэг cap, гурван cap, түүнээс дээш хугацаагаар суух зөвшөөрөл авдаг ажээ. Сараас дээш хугацаагаар суугаа хүмүүс хаана явааг нь мэдэхэд бэрх тул хяналт алддаг гээд л бодчих! Тэр ч байтугай гадаадаас хөрөнгө оруулалттай гэгдсэн 61 оны 1500-гаад аж ахуйн нэгж, бүртгэгдсэний 200-гаад нь оруулсан хөрөнгөгүй зүгээр л цаасан дээр бичигдсэн байжээ.
7. Үндэстэн өөрөө өөрийгөө хамгаалах үүргээ ийнхүү сул тавьж байхад “Үндэстний аюулгүй байдлын зөвлөл”, үндэстний нэр барьсан намууд, хөдөлгөөнүүд юу бодож суудаг юм бол? Монголыг зөвхөн нөөц газар нутаг гэж бодож тооцож байдгаа лавшруулж, манийгаа дордоод ирэхийн цагт аятайхан томъёолсон далбаан дор ивээлдээ авах /түрээслэх, түр эзэмших, хамтарсан үйлдвэр уурхай байгуулах, хотхон бий болгох гэхчилэн/ эсвэл шууд харьяалалдаа аваад биднийгээ хамжлага болгох хувилбараа нүд ирмэх зуур гүйцэлдүүлэх хүчин гарч мэдэх вий! Үндсэн хуулиас чухал “Үндсээ хамгаалах хууль” боловсруулж иргэн бүртээ “сахиус” болгон зүүж өгүүштэй байна.

http://www.sonin.mn/2008/06/13/3492/