Monday, August 22, 2011

Backing

Бичиж байсан зүйлс маань чамлалттай санагдаж байсан учраас блогоо хаагаад нилээн удлаа. Харин өнөөдөр хандах эрхийг өөрчлөв. http://gunjiin-nulims.blogspot.com блогоос болов

Monday, January 24, 2011

Конрад Зайц ХЯТАД

Ном 5 бүлэгтэй.
1. Төгс иргэншил буюу Эртний Хятад
Хятад орон усан флотыг Англичуудаас түрүүлэн хөгжүүлж, Энэтхэг, Араб, Африкт элчээ илгээж сүрийг хэрхэн мандуулж байсан тухай. Европ тив хуучны шашны хүлээсэнд баригдсан байхдаа шинэчлэлийн зорих зүгийг хятадаар төсөөл байсан тухай. Мөн хамгийн харгис бөгөөд анх хятадыг нэгтгэсэн Цин улсын Хуандин тухай, Күнз гүн ухаан Хууль цаазыг сахигсдыг хэрхэн дийлсэн тухай, 1 удаа л Хятад улс Умрын Монголчуудад эзлэгдсан тухай энэ бүлэгт багтсан байна. ЖэнХэн далайн аян.

2. Эртний Хятадын задрал буюу Манж улсын доройтол /1793-1949/
Хятад улс гадаадуудад хаалгаа нээхгүй хэмээн шийдсэн ба Харийнхан хүчээр Хятадын эрэгт буудалласан нь. Хар тамхины дайн 1,2. Тайпангийн бослого.Нэй Луан-Вай Хуан. Худалдааны алдагдал, Шинэ цагийн өмнө толгой гудайна. Сэргэх гэсэн оролдлогууд. Японд ялагдав. Иргэний дайнууд. Дайчид. Эрх мэдлийн төлөө өрсөлдөөн. Сүн ба түүний баз. Хятад 2 хуваагдав.

3. Табула Раса буюу Маогийн эрин
Тэмцэл, ялалт, алдар нэр, тахин шүтэлт, буруу эргэлт, их үсрэлт, өлсгөлөн, түр амсхийлт, эргэж ирэв, соёлын хувьсгал, хэлмэгдүүлэлт, өшөөтнөө дарах,зожигрол, зөнөлт, үхэл. Марксист Ленинист онолыг Хятадын уламжлалт соёлтой холбожээ. Маоистууд олноор бий болж байна.

4. Орчин үеийн Хятад улс төрсөн нь буюу Дэн Улсаа хөгжилд чиглүүлсэн нь
Социализм + Чөлөөт эдийн засаг. Барууныхан яагаад чөлөөд Эдийн засгийн онолыг л магтаад байдгыг нь ойлгохгүй юм. Магадгүй хамгийн дэвшилтэт сайн нь байх. Гэвч их хямралын үеэр Жорж Сорос хүртгэл үл үзэгдэгч гарын онолыг төгс бус гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Зуун жилийн ганцаардал дээр Аркадиогийн гэрт олон хүн өөрсдийн дураар орж гарч байдаг. Тэр үед эмгэн Урсула Харийнхийг тэднийд байгаа нь бас өөрсдий нь оршин байх нөхцөл юм гэдгийг хэлдэг. Тэр мэт Дэн гадаадынханд хаалгаа нээснээр Хятад орны хүн ардыг ажилтай болгов. Мөн Үйлдвэрийг менежерт, Хөдөөд хувьд нь жижиг үйлдвэрий нь эзэмшүүлэх болсноор, Хөрөнгө оруулалт гадаадаас татаж чадсны ачаар, Чөлөөт бүс байгуулсны үрээр Шэнжэн Фучоү мэтийн Хуулбар хот, Шанхай мэтийн орчин үеийн хот бий болж хямд ажиллах хүчний далай хятадын ардууд ажилтай хоолтой болсон талаар бичжээ.
Үүний хажуугаар эрх мэдлийн төвлөрлийг нэг хүнд байсныг болиулж тараасан ч, эрх мэдлийн төвлөрлийг хэвээр нь байлгаж диктатур/хатуу гарын /засаглалыг хэвээр нь байлгаж удирдлагыг шуурхай болгов. Тяньмэний талбайд болсон хэрэг нь үүний гэрч болно. Дэний Өмнийн аялал надад гүн сэтгэгдэл төрүүлэв. Хийж эхлүүлсэн зүйлээ дуусгах эр зориг тэвчээр энэ метр хагас хүрэхтэй гүйтэй хүнд байсныг бодохоор бахархав. Тэр хүчит гүрэн болох замыг улсдаа засаж өгсөн явдал нь түүний хойч үедээ үлдээсэн асар том өв. Үхлээ хүлээн хэвтэхдээ ч тэр залгамжлагчдаа тус хүргэсэн байнам. Азийн орнууд диктатурын үрээр л хөгжил дэвшилд хүрч. Япон, 4 бар. Тэдний араас Луу явж байна. Миний тэмдэглэл бичиж байгаа энэ цаг үед Хятад Америктай өрсөлдэх хэмжээнд очжээ. Тэдний хооронд валютын дайн болж эхлээд 10 сар болсон байна.

5. Ирээдүйг зорьсон бартаат аян буюу 1990-2002
Дэний эдийн засгийн их үсрэлтийн төгсгөл болсон ч дараагийн удирдагчид гадаадын том концернуудыг улсдаа татаж чадав. Глобалчлал outsourcing, offshore-н ялангуяа энэ үйлдвэрүүдийг дахин байршуулах ажлыг хятадад төвлөрүүлжээ. Үүний үрээр хятад дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон болжээ. Мужуудад байгаа үйлдвэрүүдийн өрсөлдөөний дүнд үйлдвэрүүдийнх нь өрсөлдөх чадвар нэмэгдсэн байна. Төрийн дэмжлэгтэйгээр стратегийн чиглэлт компаниудыг дэлхийн тавцанд гаргаж ирж байна. Шинэ технологид хурдан суралцаж байна. Тайван ХонКонгоос суралцав. Цахилгаан холбоо, Компьютер, Уул уурхай, Эрчим хүч, Төмөрлөгийн үйлдвэр, Хими, биотехнологид эрчээ авав. Австрали Канадад уурхай эзэмших болж байна. Эх газрын хятадуудаас гадна далайн чанадын Хятадууд энэ орныг хөгжүүлж байна.

Wednesday, July 28, 2010

Төсөөлөл



Төсөөл дөө, Ямар ч диваажин байхгүй гээд
Ядах юмгүй чи оролдвол
Бидний дор там гэж байхгүй
Бидний дээр тэнгэр л гэж бий

Төсөөл, Бүх хүн төрөлхтөн өнөөдрөөр л амьдарна гээд

Төсөөл дөө, Тэнд улс гэж байхгүй
Тийм хэцүү биш ээ ийм байх
Үхэх үрэгдэх, алах устгах
Шалтгаан байхгүй, Шашин ч бас байхгүй

Төсөөл, Хүн бүр тайван дэлхийд амьдарна гээд

Магад чи намайг мөрөөдөгч гэх байх
Мөрөөддөг нь гагц би биш юм гэхдээ
Хэзээ нэгэн өдөр чи бидэнтэй нэгдэнэ
Дэлхий ч бас нэгэн бүхэл болно гэдэгт би итгэнэм

Төсөөл дөө, Өмчирхөл эзэмшил байхгүй гээд
Би гайхнa байх, чамайг чадчихвал
Өлсөглөн, шунал аль нь ч хэрэггүй
Үнэнч нөхөрлөл, ах дүүгийн ёс

Төсөөл, Бүх хүн дэлхийг эрх тэгш эзэмшинэ гээд

Магад чи намайг мөрөөдөгч гэх байх
Мөрөөддөг нь гагц би биш юм гэхдээ
Хэзээ нэгэн өдөр чи бидэнтэй нэгдэнэ
Дэлхий ч бас нэгэн бүхэл болно гэдэгт би итгэнэм

Wednesday, June 9, 2010

Мастер Маргарита хоёр

Аз жаргал гэж юу вэ?

Чөтгөрт сүнсээ худалдан байж хайртай хүнтэйгээ хамт байх боломжийг олох, аль эсвэл дутагдах гачигдах юу ч үгүй байж илүү харж билүү долоож, албан тушаалаа ашиглаж мөнгө завшин жорлонгийнхоо араар нуух уу? Ямар үед хүн яавал аз жаргалтай байх вэ.

Шударга үнэн гэгч нь юу юм? Тэр нь хаана байгаа юм тэгээд?

Үнэний эрэлд гарсан залуу зохиолч байгаа нийгмээ, байгаа орчноо бичсэнийхээ төлөө элдэв янзын редакторуудад хавчигдан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэнэ. Харин үнэнийг булшилсан эрхэм эрх мэдэлт зохиолчдын хорооны даргаранцарууд тусгай байранд, тусгай үйлчилгээг тусгайлсан хөтөлбөрийн дагуу авна.

Бидний амьдран буй энэ ертөнц өөрөө там ба диваажин билээ. Бид л энэ насандаа нэг бол зовж нэг бол жаргаж эцэст нь шороо болох тавилантай. Бид өөрсдөө хүсэл шунал, атаа жөтөө, хорон санаагаар байгаа орчноо утаж тамын муухай өмхийг бий болгодог. Тэр өмхий нь тэгээд нэгээс нөгөөд халдан, уур бухимдал дүүрэн нийгмийг бий болгодог ажгуу. Хүн гэдэг амьтан өчүүхэн зүйл юм. Бид өнөөдрөөс маргааш хүрэх замд идэхийн тулд амьдарна. Зорилго хүсэл найдвар үгүй цагт энэ ийм чигээрээ л байсаар байна. Эрх мэдэл, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, авьяас билэг бүгд цаг зуурынх.


Ер нь Бурхан/Есүс/ цагаан хувцастай, шар сахалтай байх ёстой юм уу,
Тэгвэл Воланд хэн юм? Тэр гадаадын профессор /манайхны адил гадаадын харшилтай байсан бололтой/ , бугийн эзэн дээдэс Москвад ямар хүмүүсийг шийтгээ вэ?

Хэрэв энэ бүх болохгүй байгаа зүйлсийг цэвэрлэхээр хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл хаа нэгтэйгээс ирвэл юу болж, тэр зүйл юуг хийх бол оо? Булгаков зохиолчдоо хамт юу хийхийг нь үзэхийг зөвлөе.
Cenimaurum
Weatherman
Asuult
Wiki