Thursday, May 9, 2013

Казиног номхтгох

Амьдрал бол казино. Казино бол амьдрал. Амьдрал өөрөө мөрийтэй тоглоом аж. Зориг, ухаан, тэвчээр, зөн билэг бүгдийг цогцлоож байж хожил чинийх болно. 500 доллартай хүн түүнийгээ 10 20-р тавих, 200, 300 -р тавих асар их ялгаатай гэж. Зоригтой хүнийг хожил дагана. Зорилготой хүнийг амжилт дагана.

Өдөрт зарлах хуудас тарааж олох 50 доллар, түүнээ амьдралдаа хэрхэн хүргэх, хоол унд, байрны мөнгө, хүүхдийн дэвтэр харандаа үзэг баллуур. Өчүүхэн үнэ бүхий зүйлийг сонсоод л эрүүнд нь хүртэл үрчлээ суух. Өдөр бүр ажиллах. Зорилготой юм шиг боловч зорилгогүй амьдрал. Өнөөдөртөө хүрэлцэх хэдэн төгрөг л олох гэж зүтгээд л байна зүтгээд л байна. Гэвч цаашдын амьдралаа төсөөлөхөд түнэр харанхуй нөмрөх мэт болно.

Зохиолчын хэлсэнчлэн: Зорилгогүй хүмүүс зөндөө олон ажээ. Тэд амьдралын урсгалд нэгэн салан дээр овооролдон урсгал даган хөвөрч байхад зорилготой нэг нь моторт завин дээр суугаад урсгал сөрвөл сөрөөд, уруудвал уруудаад хүссэн зүгтээ хүрэх аж. Түүнд тухайн хүний хувь төөрөг нь арван алтан халбага зууж төрсөн байна уу, ганц модон халбага зууж төрсөн байна уу гэдэг нь урд насны буян заяа, энэ насны хичээл зүтгэлээс хамаарах юмсанж.

Зохиолчын зүүд энэ зохиолын үйл явдлыг хөтөлж тайлал болох аж. Хэчнээн барууны нийгэмд амьдраад байгаа мэт боловч сүнсэн бие нь эх нутагтаа төрөлх орондоо суунам. Гээд өчүүхэн оршлыг төсгөе. Ер нь нэг уншаад өнгөрөх ном биш бололтой.

Зохиолчийн блог дахь бичлэг

ЖИЧ: Өнөө цагт яригддаг олон асуудлуудын талаар ч дурьдах биш гарцыг нь хэлж өгсөн сайхан ном санагдлаа. Уншсан хүн анзаарах байх аа.

Tuesday, April 23, 2013

Сүүлийн үед 2

Хүмүүс технологиос хэт хамааралтай болсоор байгаа билээ. Блогийн эриний хүч суларч, микроблог, сошиал сайтууд хүчээ авсан үе байна. Үүний дараа юуны эрин ирэхийг хэлж мэдэхгүй юм. Гэвч хүн гэдэг амьтан хуучнаа санагалздаг гээд хааяа энэ муу ганц уншигчтай (Тэр нь би өөрөө юм) блогтоо бичлэг оруулюу гэж бодлоо.

CCB -н гишүүний хуьд шинэ цомог гарах гэж байгааг (өөртөө) дуулгахад таатай байнам.
Бидний анх танилцаж, нэгдэж байсан үе аль хэдийн дурсамж болсон байна. Юуны төлөө бид нэгдсэн, юуны төлөө энэ бүгдийг хийсэн билээ гэж бодох үе бас байна. (Үнэндээ бол миний хийсэн зүйл тун бага).

Бид хэн нэгэн улс төрчийг магтаж энэ хүнийг сонго гэж дуулж байсангүй. Зарим хүмүүсийг ТӨЛӨӨ гээд дуулж байхад БИТГИЙ УУЧЛААРАЙ гэж дуулж байсан. Зарим хүмүүсийн БӨӨН БАЯР, гэснээ шал эсрэгээр ХОНХНЫ ДУУ дуулж байхад бид МОНГОЛЫН ТҮҮХ дуулж байсан. Зарим хүмүүсийг АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ хамт дуу дуулж байхад бид ЭМГЭНЭЛ дуулж байсан. Гээд ярьвал олон жишээ байна.

Саяхан нэгэн хипхоп хамтлаг Улаанбаатартаа үнэтэй цэнгээний газар зангиа&хослол гэдэг тоглолт хийсэн байсан. Улам бүр холдон байгаа нийгмийн ялгааны сүүдэр бидний амьдрал, хэвшил, харьцаа, урлагт хүртэл туссаар байна.


Юу хэлэх гээд тойруулаад байна вэ гэвэл бид хувцас хунар, машин тэрэг, гял цал зүйлсийг дуулдаггүй.Бид үзэл санаа, бодит байдлыг дуулдаг. Дуулдаг ч гэж дээ үглэдэг. Үгэн шанаа өгдөг. Тэр шанааг зөвөөр тусгаж авдаг хүмүүс хэд байдгийг хэлж мэдэхгүй юм. Байгаа бол бидний нэгдэн нийлсний хэрэг тэр биз ээ.  Гээд хэрэв бидний хийж байгаа зүйлийг хэлбэр гэж ойлгодог хүмүүс байгаа бол биднийг сонсдоггүй юм байна, биднийг зүгээр л хардаг юм байна гэж хэлмээр байна.


Анх нэгдсэнээс хойш бидний үнэт зүйл өөрчлөгдсөнгүй. Яг л хэвээрээ. Нас нэмж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, олон олон зүйлсийг шинээр таньж мэдэж, зарим зүйлсийг хаяж гээж байгаа ч бидний үнэт зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байна.

Тэр юу вэ гэж үү?

Бидний 2 дахь албан ёсны цомог, 1 дэх хэвлэлтэнд явах цомогноос тэр юу вэ гэдгийг сонсож, мэдрээрэй л гэж хэлье дээ.

Sunday, November 25, 2012

Сүүлийн үед

За Энэ Анне Франк гэдэг охины тэмдэглэлийг уншсан чинь блогтоо салхи оруулмаар санагдав. Андройд утастай хүний хувьд Aldiko программар хэд гурван ном уншив.

  • Роберт Грийн - Эрх мэдлийн 48 хууль
  • Дармын Батбаяр - Цахилж яваа гөрөөс
  • Сэнгийн Эрдэнэ - Хойд насандаа учирна
  • Донровын Намдаг - Цаг төрийн үймээн
  • О. Генри - Өгүүллэгүүд
  • Анне Франк - Залуу охины өдрийн тэмдэглэл
  • Жорж Орвелл - 1984
Иймэрхүү л хэдэн ном уншиж дээ. Ер нь бага залуудаа л хэд гурван ном уншиж байхгүй бол хойно унших тусмаа л өмнө нь уншиж байх минь яалаа гэж бодох юм. Хөгширч дээ гэсэн. 50-н тал ч бас их тоо шүү.


Friday, August 3, 2012

Дахиад сайхан байнаа



T.Tuvshinbayar (27.123.214.*)
10 минутын өмнө
Tiimee, olon tumnii dund uneheer ulger duurailal bolson zaluu, daruu tuluv baisan, Tsagaanaa shig ongiroogui, humuus azaar alt avsan gej baihad yum yariagui dotroo l bodoj yavsan, er hunii dotor emeel hazaartai mori bagtana gej ene, aduutai notsoldoj ussun hiimorlog mongol zaluu,
1
0
(80.217.74.*)
10 минутын өмнө
bi uilaj bna mongol huneer baharhaj bna chi bol taivan tsagiin mongol baatar chinii aguu amjiltiig mongol uls ard tumen chini martahgui haan chingisiin udam hamag mongol delhiig jargaltaigaar baildan daguulna bayrlalaa duu mini
0
0
mongol (182.160.12.*)
10 минутын өмнө
shn bna shuu mongolchuudaa

4-н жилийн өмнө айдаст автсан Монголыг чи эвлэрүүлж, нэгэн гэр бүл, нэгэн ах дүүс, нэгэн үндэстэн, нэгэн улс гэж ямар байдгийг харуулж байсан. Одоо чи өөрийгөө хэн гэдгээ харууллаа. Бахархахгүй байхын арга алгаа. Энэ мөнгөн медаль ч гэлээ, алтаас ялгаа алгаа.
4н жилийн өмнө ингэж бичиж байж Үнэхээр сайхан байна. Яг үүн шиг л байна.
Дэндүү сайхан үлгэр дууриал юм даа.

Friday, June 1, 2012

Алсад суугаа ээж

Энд нэг ийм коммент байна.

The boy of the photo is not the boy who is singing. The Chinese Communist Party forced the TV producers to replace the singing voice for a political reason. That's why there are people who dislike this clip.