Friday, June 20, 2008

хэнийг юуг

-Үнэмшил дундаас нь олдохгүй, сурталчилгааны “шуурганд” өртөх үед өө­рийн уламжлалт язгуур таних үнэлгээндээ шадар­лаж, хэрсүү, хянамгайн “дах” нөмөрч, ирээдүй, хөгжил, хувь заяатайгаа “уруудах­гүй” байхыг хи­чээх,

-Ханаж цадахын туйл үгүй, улангасан дурласан хүн буюу өөрийнхөө чадах­гүй, мэдэхгүй байгаа хүнд тал өгөхгүй байх,

-Өнөө маргаашийг дүүр­­­гэх төдий өглөгт алгаа дэлгэхгүй байх,

-Уяан дээр жиргэх “ал­тан гургалдайн дуунд” уярч гэрийнхээ хойморт нулимс унагахгүй байх,

-Өрөөлийг муу хэлж, өөрийгөө магтсан хүнийг “босго” давуулахгүй байх,

-Хийх гэж байгаа ам­лагаанд нь бус, хийж ирсэн ажил, сэтгэл, зүтгэлд нь үнэлэмж өгөх,

-Олон “үзэл бодолд” орж гарч, бэлчээрийг сор­чилж сүүл шарваж “таргал­сан мал”-д хэвтэр өгөхгүй байх,

-Өөрөөр бодож байгаа царай дэвсэж, үг үүдэж язгууртаа бусдын алдааны завсраар шургаж, мансуу­руулах явган сэтгэлгээний эрэмдэг сэхээтнүүдийг төрд бүү хавьтуул.

-Гэмийнхээ зэмийг ам­саа­гүй, хувь арга залиар буюу хуйвалдаж аргацаа­сан, буруу зөвийг ч ялгах тэнхээгүй хуучин түшмэ­дүү­дийн үл төгсөх шунал хүслийг таслах,

-Туршлагатай хүн гэдэг нь болгоомжлолд баглаатай дороо зогсч байгаа хүнийг хэлдэг. Тэд алдар ашгийн­хаа хэвийг хадгалж зогсч л байх хүмүүс… Ийм хүмүүс дэлхийн орчил хурданд гологддог.

-Бурууг хийсэн буюу Монголын төлөө, ард түм­ний төлөө юу ч хийгээгүй атлаа ард түмнээсээ ичих айхаа мартсан төрийн тү­шээ байвал хуульдаа яллагддаггүй юм бол ард түмэндээ яллагдах учир­тайг санах,

-Эвийн тангараг няцаж, нөхдөөсөө урвасан, хэлэх ярих хийх нь өдрийн өнгөөр хувирсан хүнтэй аян жинд ханьсдаггүй монгол занш­лаа санах,

-Оюуны орондоо “өмч” ядуу, мулгуу хүнд төрийн хазаар цулбуурыг барил­вал улсын “хийморийн хү­лэг” хадуурах уршигтай,

-Их дурласан хүн төр түшилцэж чаддаггүйг нотод санах,

-Ярьсан гоё-хийсэн муу хоёроос сэжиг үүдэн холдох,

-Дээдлэх хууль бүтээ­сэн атал доодлон сахиж, өөрсдөөсөө эхлэн элрүү­лэн хүмүүст аврал үгүй хандах,

-Ариун бусыг нууж да­раг­дуулан хуйвалдан шам­шиж үзэх нүд, сонсох чи­хийг басамжилж хүн ардыг доромжилж амь амьдралыг доройтулах нь төгс гэм болохыг мэдрэх,

-Ярьж хуурч, үйл бү­тээ­дэггүй, далимд өөрийгөө болгоож, бүхнээс дээгүүрт олз ашгийг эрхэмлэгч хү­нийг гурван цагт үл хүнд­лэх,

-Уул ус, удам ургийн бү­рэн бүтэн, улс орны хувь заяаг даалцах итгэл хүлээ­сэн хүмүүн, үүрэг зорил­гоосоо өөр ёс бусыг эрхэм­лэх эрхгүй гэдгийг чинад бодох.

Б.Лхагвасүрэн

2 comments:

gtulga said...

Mohos hunii munhag bodol mon hiigeed hen neg hunees kuschaagui bol sogdon morgoj ot yvaltaar yvan duhaa tsomortol zalbiran shutmu. Aa gehdee ...

Bagatur said...

Өчүүхэн чи Б.Лхагвасүрэн гэж байгааг 2 сүүмгэр чинь харахгүй байна уу