Thursday, October 2, 2008

Алс тэртээгээс ба арван жилийн өмнө

Аруун жилд байхад Жэк Лондоны ийм зохиол байдаг гээд л уран зохиолын хичээл дээр үзэж байсан сан. Зун Саран Хөндийг үзлээ. Бишрэв. Харин саяхан найзаасаа Аниргүй цагаан дайдыг сольж уншив. Нээрээ л уншсан хүн хоол голох зүрхгүй болох юм. Амьдрал ямар үнэтэйг , бас хүн юуны төлөө амьдрах ёстойгоо энэ номыг уншсанаар бодох биз. Өчүүхэн миний тархины эсүүд гүн гүнзгий бясалгаж чадахгүй лдээ даан ч.

Аниргүй цагаан дайдад хэн нэг нь үхнэ. Үлдсэн нь амьдрах ёстой. Үүнийг Мэйсон мэднэ. Тиймдээ ч тэр Руфийг Кидтэй хамт явуулсан.

Алс тэртээх хязгаарт харин харанхуй ноёлж, элсэн чихэр амины дайтай үнэд хүрч, Килкений муурнууд хэмлэлдэж, бие биенээ үгүй хийнэ. Хорвоо дутахгүй хүнээ байсан хүмүүсээр....

Аймшигт баавгайн савраас аварсан ахыгаа гаргуунд нь гаргаад, үлдсэндээ өөрийнхөө хувийг өгөх Пассукын хайрыг агуу гэхээс өөр юу гэх билээ. Уншвал илүү гоё.

Дун шөнийн зүүдэнд сорвитой хүн үйлийн үр болж сүг сүүдэр аятай ирнэ. Үхэл хэзээв? Үүнийг хэлж чадах уу? Алт хураавч үхсэн хойно түүгээр юу хийнэ?

Хар амиа хоохойлох хүмүүс зам салах хязгаарт цус нөжиндөө холилдон хоцроно. Хүн чанар , шударга ёс гэх ойлголт хаа холын эрт цагаас л эхэлж оюун махбод ,сэтгэл зүрхтэй хэнд ч болов ямар нэгэн далд хүч, ид шид, урам зоригийг өгч байсан шүү дээ.

Сайхан хандгай байж. Бүх юмс үзэгдэл учир шалтгаантай, цагтай хязгаартай хэмжээтэй. Их цасан дунд цучилгүй бол гал хэрхэн дүрэлзэх. Түлэх түлш дуусахад, хүч үл хүрэх тэр цагт байгалын хууль хүчтэй нь хүчгүйгээ үйлчилнэ. Амьдарлын жам.

Үргэлжлэл. Би бол талд унасан махны тасархайн хэсэг. Үүсэл тэндээс хойш ингэж л үргэлжлэх болно. Кишийн хүү нь Киш . Киш бол өөр хэн нэгний тэр тусмаа Брауны үргэлжлэл биш. Кишийн үргэлжлэл одоо түүнийг баяр бахдал бахархлын оч нүдэнд нь гялалзаж байгаа бүсгүйгээс гарах болно.

Жис Укийн түүхийг одоо юу ч гэмээр юм.

Хүн төрөлхтний шударга ёс, эрх , эрх чөлөө. Үнэнийг шүүх тэр өдөр хэний зөв хэний буруу гэдгийг харах болно. Нүгэлт надад хэн нэгний нүглийг аль эсвэл буяныг дэнслэх эрх бий бил үү. Улс үндэстний үнэт зүйл юу билээ? Өвлүүлэн үлдээх, хамгаалах нь хэн юм? Өвгөчүүлийн баг гэж үү?

Ажлын мал, механик хүн. Зарим зүйлийг хэтрүүлэх хэрэггүй мэт. Гэхдээ оройтоогүй бол үзээд алдахад гэмгүй ээ. Эдгээдчин минь.

Үүнээс өөр амьд гарах арга олдохгүй гэж үү? Өнөөдөр чи ийм аргаар үлдэж болох ч нэхэл хатуу, үйлийн үр эргэдэг хорвоо шүү дээ. Finis

Сакроменто голын хөвөөнд нэгэн хүү байжээ. Тэр балчирхан биетэй ч түүндээ багтамгүй эр зориг, хүчтэй нэгэн . Баатар л гэе даа.

Хооллох ундлах, хувцаслах амьдарлын хэрэгцээнийхээ асуудлыг шийдсэн цагаас хүмүүс мөнгийг бүтээжээ. Энэтхэгийн далайд өчнөөн олон нутгийн сайхан залуучууд сувдны төлөөнөө эрүүл мэндээ амь насаа өгдөг байсныг нэгэн зохиолч усан доогуурх аялалдаа тэмдэглэжээ.Яг л солонгос явж үйлдвэрийн осолд ордог шиг. Амжиргаагаа дээшлүүлэх идэж уух юмны төлөө тэд тийм үйлдлийг хийсэн үү? Хонгилын үзүүрт гэрэл харагдах ахул хүмүүс хэрхэн үхэж зүрхлэх. Тэр гэрэл нь Мапиугийн байшин. Амьд явбал алтан аяганаас ус ууна шүү дээ .

За би энэ хүрээд унтья даа. Өнөөдөр дуусавч маргааш дахиад л эхэлнэ. Шинэ өдөр, энэ өдөр
БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ. Хүндэтгэл илэрхийлье

2 comments:

Anonymous said...

Anirgui tsagaan daidiin tuhai goyo trailer/ene ug tohiroh eshig sain medehgui bn/ bnaa. Thank you!

tsolbayar said...

Чи үнэхээр уншигч юм аа. Дэлхий 30 зохиолын хэдийг нь уншсан бэ? Тэд нарыг юу гэж бодож байна даа?