Thursday, December 11, 2008

Оройгүй Сүм Л.Түдэв

Эрдэм гэгч оройгүй билээ. Та ч хүрэхгүй би ч хүрэхгүй...
Амьдралынхаа талаас илүүг нь бурхны номд зориулах, үзэж судалсан зүйл нь хоосон зүйл болохыг үзэх, тэр ном нь хэнд ч хэрэг болохгүйгээр үл барам мундаг чадалтай багш нар нь бурхныхаа номд гүн нэвтэрснээс болоод шавь гэцэл Санжийгаа хойд оронд нь хэрхэн аваачих дөхснийг уншиж болно.
Тэнгэр Асур Хүн Адгуус Бэрд Там. Хамаг амьтны тусад үйлдэх буян нь энэ. Өдөржин шөнөжин хэдэн арван мянган удаа ерөөл унших хуврагууд, ном сурахгүй ч сүмийн гар хөл бологч зодоонч банди нар, сурсан нэгнийгээ багшийн даалгавраар хөнөөхийг завдагч нөхөд ба ноход, бурхны орны там дагвиранз хорхойт шорон, хүний гавлын ясанд шунагч бурхны шавь, бурхны амьд дүр өөрийнхөө үхлийн өмнөөс бусдыг золигч Далай багш, зулын гол болсныхоо дараа диваажинд очино хэмээн бат итгэн цөгцний голд зогсох Санжийн багш, үрийн заяа гуйх залуу бүсгүй...

Аливаа зүйлийн нарийн цаад учрыг ололгүй өнгөц хандах нь ямар хор уршигтай болохыг, авах гээхийн ухаанаар үл хандах ямар үр дагавртайг уншсан хэн ч бодох нь зайлшгүй.
Ер нь бурхан гэгч юу юм бол?
Хүний итгэл бишрэл? Хүсэл зориг? Мөн чанар ?

4 comments:

Anonymous said...

Яг бичигдсэн хэсгийг ойлгоход үнэн бэрхтэй нарийн гүн зүйл бичигдэж сүүлийн хэдэн мөрсөд сэтгэгдэлээ үлдээхэд. Аливаа зүйлд бодитой хандах нь л чухал болов уу.

Bagatur said...

аан энэ зохиол байгаа юм аа. Түдэв гуайн. Тэгээд тэр зохиол дээр гардаг дүр, сонин санагдсан зүйлээ л бичсэн юм. Дараа нь мартахгүй гэж.
Бодитойгийн тухайд эхлээд судалж мэдэх хэрэгтэй бол уу? мэдэхгүй бол хийсвэр бодитойг ялгах аргагүй биз.

Nobuta said...

хүн ойлгохгүй зүйлээ нэг бол шүтэн биширдэг үгүй бол үзэн яддаг гэж Түдэв гуай өөрөө хэлсэн байдаг...

saixan said...

Гайхалтай бичжээ.