Thursday, December 11, 2008

Ширээ нуур

Ширээ нуурын захад
Ширэнгэ юундаа ургаа вэ хө
Сэрвүүн багын чамтайгаа
Сэтгэл юундаа дасаа вэ до хө

Ганзай нуурын захад
Галуу нь юундаа эргээ вэ до хө
Газрын холын чамтайгаа
Сэтгэл юундаа дасаа вэ до хө

Алтан Урагийн дууг 2007 оны хавраас сонсож эхэлсийм байна. Уйдахгүй. Сонсхоор нэг л гоё Монгол гэдэг нэг юм мэдрэгдээд байдгийн. Уулын орой дээр гараад салхийг залгиж байгаа юм шиг, голын эрэг дээр хэвтээд ойрхон бэлчиж байгаа адууны чимээг сонсож байгаа юм шиг, морин дээр асч давхиж байгаа юм шиг, цэнхэрлэн харагдах уулыг ширтэх шиг, Өглөө босоод айраг уух шиг Сайхан

Одоо Мade in Altan Urag ийн дуунууд бүгд клипжсэн байх аа. Удахгүй шинэ гурван цомог гарах гэж байгаа сурагтай. Эрч хүчтэй залууст амжилт хүсье.

2 comments:

Bolor said...

Үнэхээр сонсоод сонсоод уйдамгүй үнэхээр сайхан дуу шүү. Миний Монголын ард түмэн агуу шүү. Дуу хуур нь хүртэл ийм агуу байх гэж

Bagatur said...

Тийм шүү.