Sunday, December 28, 2008
Үнэн чи хаана байна
Нуугдаж буй ч оршин тогтнох дутагдах ганц нотолгоо
Үнэн чи сул байдлаараа худал хуурмагыг хөөргөн онгирооно
Хэрэв бурхан чамайг нуугаад худал хуурмагийг хөөргөдөг бол
Шударга үнэний төлөө бурхныг ч сөрөн зогсоно би чөтгөрийн боол
Энэхүү бодол минь дуу болон намайг чамруу жолоодно
Гар хоосон ч зогсохгүй чамайг заавал би олно
Бүх зүйлсээ золиослоод ч хамаагүй чамайг би олно x3
Чиний төлөө хүмүүс тэмцэнэ
Чиний төлөө бүхнийг тэвчээд
Чиний төлөө бүхнээ гэсээр
Юуны төлөө гэж тэд үхдэг
Учир нь чи харагдаагүй арчаагүй зангаар чи
Хуурамч байдлын ардаас чи гараад ирж чадаагүй
Гэсэн ч хамаагүй үнэн дүр төрхийг чинь нэхсээр
Хэрэгцээ энэ дэлхийгээр сая саяаар бий гэхдээ
Үнэн чамайг хүчтэй гэж, тэмцэж чадвал ирдэг гэж
Цөөхөн бид чинь итгэдэг хүрээд ирээч гуйж байна
дх:
Хайр сэтгэл анд найз минь надаас нүүрээ буруулаад
Итгэж найдсан бүр минь надаас зугтаад
Эргэн тойрон бүгд худал хуурмаг
Үнэн чи хаана байна?
Gee
Үнэнийг хайгаад яахав
Үнэн гэдэг чинь дотор минь байна
Өгүүлэх дуу шүлгээрээ өчиг болгон би хэлэн байна
Өчүүхэн тарчиг тархит үнэн үгэнд даанч дургүй
Өөг минь илчлэхвий гэж барьц алдан доороо суурьгүй
Гуйсан найздаа хүргэсэн тус минь болгоно намайг жолооч
Гуйж байсан хүн нь ингэж дуудна машинтай болооч
(Ш** гичий минь намайг Гантөгс гэдэггүй
Хийсэн гэж худлаа шаагаад бусдаас хулгай хийдэггүй)
Цаг хугацаагаар илрэх үнэнг хүлээсээр залхлаа
Цаашлах амьдралдаа би чамгүйгээр алхлаа
Амьдрал гэдэг хошин жүжиг
Жүжигт үнэн байдаггүй юм
Аль ч дүрд өөр хүн болж тоглохоос өөр аргагүй юм
Аа п**** шударга байвал хохирч үлдэнэ
Үнэнч үхэр тэрэгтэй бүгдээс нь сүүлд нь
Шударгаар амьдрах заяа энэ нийгэмд дутчиж
Бидний санаа лалар болохоор үнэн биднээс зугтчиж
Ka
Үнэн гэдэг нь усанд хаясан чулуу шиг замхарч
Худал гэдэг нь гаарч хүн чанар шударга байдалыг бооно бооно бооно
Үхэх төрөх хоёрхон үнэн гэж байна уу энэ хорвоод
жил хороож явж мэдлээ хэр шорвогийг
Хөрөнгөтний хөөрөл ядуусын мөрөөдөлд үнэн төөрөөд энэ бүх
Худал хуурмагт эгдүүцэн, эргүүтнэ. санагдуулна Кокайныг.
Үхлийн шалтгааны үнэнийг нь мэдэхиймсан
Зориг 2pac Biggie Court Cobain ий
дх:
Nomad
Өнчин хүүхдүүд гадаа уйлна үнэн чи хаана байна
Өвчинд шаналах хүмүүс асууна үнэн чи хаана байна
Хүүхдээ тэврээд талбайд суулт хийнэ үнэн чи хаана байна
Уурлан шатах бие минь дуулна үнэн чи хаана байна
Байна байна надад асуулт
Энэ нийгмийн бузар хахууль
жүжиглэх гишүүд сайдууд
Үнэн чамайг булан оршуулж
Үүрд хадна торны цаана
Үг хэлсэн бүгдий нь хамт
Үүнийг тэгээд ардчилал
шударга зам гэж тунхаглана
Арга ядсан зарим залуус архинаас үнэнг асуугаад
Аль эсвэл шашинд уусан бурхандаа бүхнийг зориулаад
Энэ бүх асуудлын зангилаа
нуугдмал үнэн чи ганцхан
Гүйж тэмцэж хайж би ханалаа үнэн чи новшийн п****
Ka
Үнэн гэж юу байдгийм? гар дээр минь тавиач
Үзчихээд л буцаагаад өгье/Р.Чойном/
Thursday, December 11, 2008
Ширээ нуур
Ширэнгэ юундаа ургаа вэ хө
Сэрвүүн багын чамтайгаа
Сэтгэл юундаа дасаа вэ до хө
Ганзай нуурын захад
Галуу нь юундаа эргээ вэ до хө
Газрын холын чамтайгаа
Сэтгэл юундаа дасаа вэ до хө
Алтан Урагийн дууг 2007 оны хавраас сонсож эхэлсийм байна. Уйдахгүй. Сонсхоор нэг л гоё Монгол гэдэг нэг юм мэдрэгдээд байдгийн. Уулын орой дээр гараад салхийг залгиж байгаа юм шиг, голын эрэг дээр хэвтээд ойрхон бэлчиж байгаа адууны чимээг сонсож байгаа юм шиг, морин дээр асч давхиж байгаа юм шиг, цэнхэрлэн харагдах уулыг ширтэх шиг, Өглөө босоод айраг уух шиг Сайхан
Одоо Мade in Altan Urag ийн дуунууд бүгд клипжсэн байх аа. Удахгүй шинэ гурван цомог гарах гэж байгаа сурагтай. Эрч хүчтэй залууст амжилт хүсье.
Оройгүй Сүм Л.Түдэв
Амьдралынхаа талаас илүүг нь бурхны номд зориулах, үзэж судалсан зүйл нь хоосон зүйл болохыг үзэх, тэр ном нь хэнд ч хэрэг болохгүйгээр үл барам мундаг чадалтай багш нар нь бурхныхаа номд гүн нэвтэрснээс болоод шавь гэцэл Санжийгаа хойд оронд нь хэрхэн аваачих дөхснийг уншиж болно.
Тэнгэр Асур Хүн Адгуус Бэрд Там. Хамаг амьтны тусад үйлдэх буян нь энэ. Өдөржин шөнөжин хэдэн арван мянган удаа ерөөл унших хуврагууд, ном сурахгүй ч сүмийн гар хөл бологч зодоонч банди нар, сурсан нэгнийгээ багшийн даалгавраар хөнөөхийг завдагч нөхөд ба ноход, бурхны орны там дагвиранз хорхойт шорон, хүний гавлын ясанд шунагч бурхны шавь, бурхны амьд дүр өөрийнхөө үхлийн өмнөөс бусдыг золигч Далай багш, зулын гол болсныхоо дараа диваажинд очино хэмээн бат итгэн цөгцний голд зогсох Санжийн багш, үрийн заяа гуйх залуу бүсгүй...
Аливаа зүйлийн нарийн цаад учрыг ололгүй өнгөц хандах нь ямар хор уршигтай болохыг, авах гээхийн ухаанаар үл хандах ямар үр дагавртайг уншсан хэн ч бодох нь зайлшгүй.
Ер нь бурхан гэгч юу юм бол?
Хүний итгэл бишрэл? Хүсэл зориг? Мөн чанар ?
Sunday, November 2, 2008
....
Энэ сувраганаас болж тэд єєр хоорондоо байлдан хичнээн их цус асгарууллаа даа. Тэгэхэд одоо тэд энэ хашаан лотор тайван нойрсож гїн хїндлїїлсэн сайн санаат таалал тєгсєгчид болжээ.
Гэхдээ сайн санатай хїн гэж байсан юм уу? Энэ ертєнц дээр ер нь ганц ч болсон сайн санаатан байсан юм уу? Итгэхэд бэрх юм. Бїгдээрээ л аллага хядлагаар амьдарч байсан бєгєєд тийм л хїмїїсийг бэлтгэхийг эрмэлзэж байв.
Хїн тєрєлхтєн їнэн тїїх дайн, шунахайрал, алдар нэр хєцєлдєх, харгис хатуу ховдог хомхой сэтгэл, аллага хядлага л юм.
Чадалгїйчїїд нь ямар нэгэн бурхан аврагчийг бодон тїїнээс тусламж горьддог ажээ.
Чадалтайчууд нь чадалгїйчуудаа боолчлохын тул энїїн шиг дуганы тусламжтайгаар бурхан итгэдэг тэдний итгэлийг ашигладаг байв. Ингэж бодоод Каупервуд явган хїний замаар холхихдоо тїїний ємнє сїндэрлэсэн эртний сїмийн ээ ашиг хэрэгцээгїй гуа їзэмжинд сэтгэл сонсойх шиг болов.
http://erhun.blog.banjig.net/post.php?post_id=92633#comments
iig unshij bgad unshij bga zohioliinhoo neg hesegte haritsuulmaar sanagdlaa
Saturday, November 1, 2008
Ка. Хүнээ байсан хүмүүсээр....
Хүн шиг амьдрахын тулд яах ёстойг мэдэж байна арайхийн
Хоосон мөрөөдөж байсангүй би
Хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлсэн.
Зорилго минь замаа гэрэлтүүлсэн
Эргэцүүлсэн.
/Дэлхийг бүслээд огторгуй бас харанхуй,/
Хүн төрөлхтөн амьдарч үхнэ төрнө сийрэг бас шахуу
Үхлээс амжиж аз жаргал руу
Хүрэхээр алхана яарангуй. Заримд нь наран гийнэ
Зарим нь гутранги бас залхуу.
Тэгш биш хүний амьдрал диваажин бас там л юм даа
Бүгдийг өгчихөөд үхлээр солиод авдаг нь жам л юм даа
Төрөхөөс үхэх хүртэл зам л юм даа.Ганц л зам л юм даа
Гутрахав юундаа...
Гэж Ка дуулсан байна. Үл хөдлөх хөрөнгөөс
Wednesday, October 22, 2008
Гунигийн дуу
Ууна гэж юунд нь хэллээ дээ хө
Учир ерөөлгүй чамдаа болбол хө
Сууна гэж юунд нь амаллаа да хө
Нуур л болгож үлдээхгүйгээс хойш
Нулимсаа юунд нь гаргав даа хө
Нуруу биеэр чинь тэврэхгүйгээс хойш
Нууцгай чиг юундаа дасав даа хө
Саруулхан хөндийн ээ цэнхэр уулы нь хө
Салхит гэж юунд нь нэрлээ вэ хө
Санасандаа хүрдэггүй миний амраг
Сална гэж юундаа нэрлэхээ вэ хө
Өнөө зуны л хур л бороо нь хө
Өвөлдөө ч битгий ороосой билээ дээ хө
Өнгөрүүлж л сурсан миний л амраг
Өөр хүнийг битгий зовоогоорой доо хө
Авдар авдраар нь сөгнөхгүйгээс хойш
Архийг юунд нь амсавдаа би
Амьдын жаргалыг л эдлэхгүйгээс хойш
Анхнаасаа юунд нь дасав даа чи
Далавчгүй л байтлаа шувуу бүхнийгээ
Дагаж битгий л нисээрэй дээ хө
Даан чиг томоогүй миний л амраг
Дахиж битгий л уйлаарай даа хө
Gunigiin duu - Sosorbaram
Saturday, October 11, 2008
10 н жил минь. үгүй
Алиахан охин
Анхны алхам
Амьдрал сайн уу?
Өчигдөр гэгч танил минь
Өнөөдөр биш юм байна.
Өөр болсон байж бүх юм
Өнгөцхөн санажээ.
Хамжааргагүй амыг яаая даа
Хайхрамжгүй үгийг яалтай
Харин тэр залууд хэлэхэд
Хар гэгч нь хэмжээтэй
Хайр гэгч нь хязгааргүйг
Хожимдохоосоо өмнө ухвал яасийн
Махан толгойт
Майжига хөлт
Муруй амт
Мунхаглан бичив
Чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Нээрэн бид амьдралд алхаж байгаан байна.
Wednesday, October 8, 2008
Панз -Үйлийн үр
Лалрууд хийсэн бүхнийхээ шанг хүртэх болно
Би бол чиний үйлийн үр
Зовлон гэх зүйлийн сүр.
Үргэлж сүүдэр__мэт дагах
Сүйрэл эргэцүүллийн адаг
Энэ бол шүүлтийн өдөр.
Өс хонзонгийн үерт живсэн миний цогцос
Өнгөрсөнд болсон бүгд
Өнөөдрийн байдалд хүргэсэн тогтоц
Харанхуй анир чимээгүй ертөнц
Харьцангуй хязгаарыг чиглэн
Гатлах бус гэтлэх шуурганд өртөнө
Thursday, October 2, 2008
Алс тэртээгээс ба арван жилийн өмнө
Аниргүй цагаан дайдад хэн нэг нь үхнэ. Үлдсэн нь амьдрах ёстой. Үүнийг Мэйсон мэднэ. Тиймдээ ч тэр Руфийг Кидтэй хамт явуулсан.
Алс тэртээх хязгаарт харин харанхуй ноёлж, элсэн чихэр амины дайтай үнэд хүрч, Килкений муурнууд хэмлэлдэж, бие биенээ үгүй хийнэ. Хорвоо дутахгүй хүнээ байсан хүмүүсээр....
Аймшигт баавгайн савраас аварсан ахыгаа гаргуунд нь гаргаад, үлдсэндээ өөрийнхөө хувийг өгөх Пассукын хайрыг агуу гэхээс өөр юу гэх билээ. Уншвал илүү гоё.
Дун шөнийн зүүдэнд сорвитой хүн үйлийн үр болж сүг сүүдэр аятай ирнэ. Үхэл хэзээв? Үүнийг хэлж чадах уу? Алт хураавч үхсэн хойно түүгээр юу хийнэ?
Хар амиа хоохойлох хүмүүс зам салах хязгаарт цус нөжиндөө холилдон хоцроно. Хүн чанар , шударга ёс гэх ойлголт хаа холын эрт цагаас л эхэлж оюун махбод ,сэтгэл зүрхтэй хэнд ч болов ямар нэгэн далд хүч, ид шид, урам зоригийг өгч байсан шүү дээ.
Сайхан хандгай байж. Бүх юмс үзэгдэл учир шалтгаантай, цагтай хязгаартай хэмжээтэй. Их цасан дунд цучилгүй бол гал хэрхэн дүрэлзэх. Түлэх түлш дуусахад, хүч үл хүрэх тэр цагт байгалын хууль хүчтэй нь хүчгүйгээ үйлчилнэ. Амьдарлын жам.
Үргэлжлэл. Би бол талд унасан махны тасархайн хэсэг. Үүсэл тэндээс хойш ингэж л үргэлжлэх болно. Кишийн хүү нь Киш . Киш бол өөр хэн нэгний тэр тусмаа Брауны үргэлжлэл биш. Кишийн үргэлжлэл одоо түүнийг баяр бахдал бахархлын оч нүдэнд нь гялалзаж байгаа бүсгүйгээс гарах болно.
Жис Укийн түүхийг одоо юу ч гэмээр юм.
Хүн төрөлхтний шударга ёс, эрх , эрх чөлөө. Үнэнийг шүүх тэр өдөр хэний зөв хэний буруу гэдгийг харах болно. Нүгэлт надад хэн нэгний нүглийг аль эсвэл буяныг дэнслэх эрх бий бил үү. Улс үндэстний үнэт зүйл юу билээ? Өвлүүлэн үлдээх, хамгаалах нь хэн юм? Өвгөчүүлийн баг гэж үү?
Ажлын мал, механик хүн. Зарим зүйлийг хэтрүүлэх хэрэггүй мэт. Гэхдээ оройтоогүй бол үзээд алдахад гэмгүй ээ. Эдгээдчин минь.
Үүнээс өөр амьд гарах арга олдохгүй гэж үү? Өнөөдөр чи ийм аргаар үлдэж болох ч нэхэл хатуу, үйлийн үр эргэдэг хорвоо шүү дээ. Finis
Сакроменто голын хөвөөнд нэгэн хүү байжээ. Тэр балчирхан биетэй ч түүндээ багтамгүй эр зориг, хүчтэй нэгэн . Баатар л гэе даа.
Хооллох ундлах, хувцаслах амьдарлын хэрэгцээнийхээ асуудлыг шийдсэн цагаас хүмүүс мөнгийг бүтээжээ. Энэтхэгийн далайд өчнөөн олон нутгийн сайхан залуучууд сувдны төлөөнөө эрүүл мэндээ амь насаа өгдөг байсныг нэгэн зохиолч усан доогуурх аялалдаа тэмдэглэжээ.Яг л солонгос явж үйлдвэрийн осолд ордог шиг. Амжиргаагаа дээшлүүлэх идэж уух юмны төлөө тэд тийм үйлдлийг хийсэн үү? Хонгилын үзүүрт гэрэл харагдах ахул хүмүүс хэрхэн үхэж зүрхлэх. Тэр гэрэл нь Мапиугийн байшин. Амьд явбал алтан аяганаас ус ууна шүү дээ .
За би энэ хүрээд унтья даа. Өнөөдөр дуусавч маргааш дахиад л эхэлнэ. Шинэ өдөр, энэ өдөр
БИ МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭДЭГ. Хүндэтгэл илэрхийлье
Monday, September 8, 2008
In the gettho
Чикагогийн саарал өглөө
Бяцхан жаал мэндлэв
Ядуусийн хороололд
Түүний ээж нь уйлна,
Төрсөн хүүгээ хооллож
Тэжээж чадахгүй дээ эх нь
Ядуусын хороололд
Хүүд туслах хэрэгтэйг
Хүмүүс бид ойлгох учиртай
Үгүй бол өсч торниод
Хөгийн амьтан болно
Хэзээ нэг өдөр тэгээд
Харах болно чи биднийг
Тоохгүй өнгөрч болох уу бид
Түүнд өөр гарц байгааг
Ертөнц ер үл сатаарна юунд ч
Өлсгөлөн нусгай бяцхан хүү
Өнөөх хүйтэн, жихүүн гудмандаа л тоглоно
Ядуусын хороололд
Хоосон ходоодтой тэрээр
Хэсүүчлэнэ шөнөөр
Хулгай хийх, зодолдхыг л сурна
Ядуусын хороололд
Бүх аргаа барахдаа нэг шөнө тэр
Буу олоод, машин хулгайлах гэнэ
Бултахыг оролдовч үл чадна
бас л уйлна ээж нь
Бүчин зогсох хүмүүс түүний
Буугаа барин хэвтэхийг харна
Ядуусын хороололд
Ээжийн залуу хүү үхэж байхад
Энэ л хүйтэн бас саарал Чикагод
Эхээс өөр нэгэн хүү мэндэлж л байна
Ядуусын хороололд
Төрүүлсэн эх нь уйлна түүний...
Би орчуулагч биш л дээ. энэ дуу надад их таалагдсан учир орчуулах гэж мунхагласан болно. Шууд л Оливер Твист, Жонон гуйлгачин хоёр санаанд буусан. Улаанбаатарт ч гэсэн хэчнээн хүүхэд гуйлгын хэрэгсэл болж байгаа бол?
Гадуур явж байхад ой ч хүрээгүй хүүхдийг тэврээд гуйлга гуйх хүмүүс олон болсон байна билээ. Тэд хэзээ? бас хаанаас гараад ирэв. Хэдхэн жилийн өмнө хүмүүс ингэж гуйлга гуйдаггүй л байсан шдээ. Харин одоо Ланд 200, Бэнз, өөр үнэтэй чамин машин сүлжилдэх Улаанбаатрын гудамжинд үнэгүй амь олширсоор... энэ өвлийг тэр хүүхдүүд давж чадах болов уу?
дууны үгний эх хувилбар сонсох бас үзэх
Saturday, August 23, 2008
Хадаг
anudari (19 8-р сар 2008):
ymar teneg kino ve utgagui yumaa
baagiishii (15 8-р сар 2008):
OOOOO PIZDA YU UZECHVEE YAMR UTGA UCHIRGUI KINO VE.SHAL T1 SHASAN.
tug (17 8-р сар 2008):
gaigui l kino baina. Delhiin shildeg kino shuu dee. Kino shuumjlegchid n saishaasan baihad ta bid yaah bilee. Utga sanaa n denduu gun gunzgii bololtoi neg oilgoh geed baij baital dahiad l oilghohoo baichih yumaa. uhaan maani hurehgui ni ee.
monkhdorj (30 7-р сар 2008):
shal demii kino bna mongol hvndvvst taaraagvi kino bna
b_jargal0916 (29 7-р сар 2008):
yoo yamar nice kino vee yu ch oilgosongui
Заза нэг иймэрхүү л . Би ямар нэгэн шүүмжлэгч энэ тэр биш л дээ. Зүгээр л кино үзэгчийн хувьд, бас коомэнтэд сэтгэл гонсгор үлдсэнийхээ хувьд киноны талаар бичье.
Киноны эхлэл. Баагийгийн дурлалт бүсгүй нүүрсний хулгайч Янжинлхам бурхны өмнө зогсоно 12 12 12 12. Энэ бол тэнгэр шүтээнтэй, өвгөд дээдсийнхээ үгийг сонсох дургүй зөрүүд шинэ үеийн залуу Баагийгийн дугаар.
Түүх:
Чиний түүх, үзэл суртлын шуурга хүн бүрт долоо хоног бүрт хүрнэ. Тархины үрчлээнд шинэхэн ногоон алим мэт амьдралын шүүслэг исгэлэн чихэрлэг сайхан амтыг мэдрүүлнэ. Горьдлого итгэл найдвар хүсэл мөрөөдөл.70 жил.
Өвөг дээдэс минь намайг хүлээгээдл, мөрөөдөөдл, бас дуудсаарл...
Хувь заяаныхаа эсрэг зогсвол үхнэ, мөхнө. Түдэв эрдэмтний долоон үгийг уншвал мөхлийг яаж явуулах гээд яаж яваад байгаа нь уншигч танд харагдана байх.
Салхийг сонс.
Киноны өрнөл : Ямар өвчин гэдгийг нь тогтоогоогүй гоц халдвартай өвчин. Үнэндээ бол ийм өвчин байгаагүй юм. Малаасаа, нутгаасаа сал гэв. Тэнгэрийн дор газрын дээр салхи л..... Буун дуу... гэрийн буурин дээр. Мал биш трактор бэлчинэ манай нутагт.
Шинэ амьдрал . Бор морь Ногоон мото.Малаа маллаж махаар хооллож асан манайхан төмснөөс өөр голоо зогоох зүйлгүй болов. Эрх мэдэлтэй нэг нь түүнийгээ ашиглан мах мэт нүдний гэм шиг зүйлийг олж авах болов. За тэгээд хайр дурлалын асуудал энэ тэрийг яриад яахав.
Уг кино улс төрийн өнөөгийн байдлыг хурцаар шүүмжилсэн гэдгийг та гол баатрууд уурхайд ирснээс хойш илүү тод харна буй за. Мөн түүнчлэн киноны сайтан дээрээс кино бүтээгчдийн ярилцлага, тайлбар сэлтээс миний бичсэнээс илүү мэдээлэл авч болно.
Надад энэ киноны маш их таалагдсан зүйл нь киноны хөгжим юм. Үндэсний өв соёлыг уламжлан өнөөгийн шалгуурт нийцүүлэн хөгжүүлсэн Алтан ураг хамтлагийн бүтээлийг ашигласан нь тал нутгийн хүүгийн сэтгэлийг гэгэлзүүлэн, бараг л уйлуулчих дөхсөн. Уйтгартай газрын бурууг уншсан нь ч бас гоё байсаан. Бөөгийн хэллэгээр үгийг хэлхэгчийн Сар гарахыг үүл хүлээдэг шиг үхлийг хүлээх эмнэлэгийн тухай шүлгийг уншсан нь мөн л уламжлал шинэчлэлийн гайхалтай хослол мэт.
Бусад олон олон гоё хэсгийг нь тайлбарлалгүй үлдээе. Эрхэм та өөрөө үзээд яагаад ямар учраас гэдэг асуултыг тавиад нэг үзээрэй. Үзэх бүрт чинь ойлгогдоогүй санаа тодроод гарч ирээд байх вий.
http://movie.xopboo.com/file.php?f=151
http://khadak.com/ Энд илүү дэлгэрэнгүй бий
Thursday, August 14, 2008
Сайхан байнааа
Түвшинбаяр.
Дээлийнхээ ханцуйг ханзалж, куртканыхаа сугыг урж өсдөггүй Монгол хөвгүүд цөөхөн билээ. Тэгж хувцаа урж өссөн жаалуудын нэг нь би юм. Гэр маань сургуулиас ойргүй байж билээ. Өвөл ноцолдоод харихад өмд хөлдөөд, автусанд сууж явсаар автуснаас буухад уур савсаад өмд буцаад хатаж байдагсан. Цасан дээр унахад өвдөхгүй нь сайхан ч унахад муухай байдаг байлаа. За за би ч яахав бөхөөр бол өнгөрсөн хорвоо.
4н жилийн өмнөөс монголын тв нүүд сумог илүү нэвтрүүлэх боллоо. Яагаад гэвэл Дагвадорж ид гарч ирж байсан үе юм л даа. Хөөрхий котомицүки 4 шидүүлээд л больсон доо. Тэр үед Дагваагийн амжилт ид оргилж байсан үе юм. Одоо ч бас амжилттай л байгаа л даа/гэхдээ нөхцөл байдал өөрчлөгдчөөд байгаа болхоос/
Заза би гол бичье гэж бодсон юмаа эхлэе. Миний хүндэлдэг багш Луу бидэнд хичээлийн хажуугаар гоё гоё юм ярина л даа. Нэг удаа ухамсрын шанааг бидэнд бахархал, итгэл урам зоригийн хамт өгч билээ л. Түүний хэлснийг би яахав зөвшөөрөлгүй биччий гэж шийдлээ.
Монгол Дани Турк гурван оюутан цуг нэг өрөөнд байдаг байж л дээ. Тэгээд янз янзын л юм ярьдаг байлаа. Улсынхаа тухай, зан заншил, түүх, соёл, нийгэм эдийн засаг гээдл. Нутгаа санахдаа бүгд л сайн сайхнаар дурсана. Тэдний хувьд эх орон гэдэг нь үндэстэн , элэг нэгтэн , аав ээж , амраг бүсгүй, цэнгэг агаар , уул ус, ургамал мод билээ л . Мэдээж хэнд ч миний эх орон л бусдаас илүү гэсэн бахархал сэтгэгдэл сэрэл зөн байдаг биз. Тэд улсынхаа хамгийн алдартай хүмүүсээр өрсөлдөхөөр боллоо. Тэгж байтал Монгол Турк хоёр хоорондоо ярьж гэнэ:
Заза Дани бол хүнийхээ хөгжлөөр дэлхийд нэгт байдаг тэртээ тэргүй яриад байх юм байхгүй хоёулаа л хоорондоо үзчий гэж гэнэ.
Тэгтэл зайлуул Монгол нь манайд Чингис хаан байгаа гээдхэв. Үүнийг сонссон Турк урсгаж гарлаа. За манайд тийм ч нобелийн шагналтан, тийм ч баатар, тийм ч мундаг тамирчин гээдл. Монгол дуугай л байлаа. юу ч хэлхэв өөр хэлэх хүн байхгүй юм чинь. тэгж байтал Дани:
-заза би сонслоо та хоёрыг. тэр нобелийн шагналтан хэн ч гэнэ үү ямар ч тамирчин гэнэ үү нээх дуулаагүйм байна. Харин тэр Чингис гэдгийг чинь сонссон нөхөр байна гэж гэнэ.
Бахархал. Бидэнд Чингис хаан гэдэг агуу их BIG бахархал байдаг. Даан ч энэ бахархал өнгөрсөн үед л байсан хүн юм.
Бид одоо ийм юмыг чадаж байна, Бидэнд тэр* гэдэг замыг заагч харанхуйд гэрэлтүүлэгч сэтгэлийг гэгэлзүүлэгч од үлгэр дууриал гэх юм 2004 оныг хүртэл байхгүй байж.
Харин 2004 оноос Монголчуудын сэтгэлийн огшуулж цусыг хөөргөж дэлхийд таниулсан хүн бол миний дээр цухас дурьдаад өнгөрсөн Дагвадорж юм. Түүнийг Францын ерөнхийлөгч шүтэж, холивудын од хүндэлдгээ алсаас ирж уулзахдаа хэлж,японы ерөнхий сайд өөрийгөө түүнтэй адилтгаж,ЖэтЛи Миний тоглосон Баатар кинон дээр гардаг шиг өнөө цагийн эрэлхэг хүчтэй амьд БААТАР бол Дагвадорж юм аа гэж хэлсэн байдаг. Тийм ээ тэр бол Монгол хүний сэтгэлд бараг л унтарч байсан галын нурман дээр үсэрсэн галын оч юм.
Түүн шиг эрэлхэг хөвгүүд Талын Монгол дахиад олон зуугаараа төрөх болно. Одоо ч бас төрчихсөн л байна. Олимпын алтан медалийг базари хоёр юкогоор авсан Түвшинбаяр байна. Чи өнөөдөр олон хүний баярын нулимсыг унагалаа залуу минь. Чи бас монголчууд ганцхан уурлаж бухимдахдаа намын байрыг шатаахдаа ордон руугаа ялзарсан ногоо шидэхдээ өлсгөлөн хийх гэж талбай дээрээ цугладаггүй, баярлаж хөөрөхдөө, би Монгол гэдгээрээ бахархахдаа цугладгийг, монголчууд нэгэн зорилгод хэрхэн нэгдэж чаддагийг харууллаа.
Түшмэл сайдууд мяндагтангууд дотроо нэгийг бодох биз ээ.
Бас чи олон олон хүний үлгэр дууриал боллоо. Би ч бас чамаас үлгэр дууриал авч хичээх болноо. Муу бүхэн энэ өдрөөр төгсгөл болог.
Бахархаж байнаа.
Чамд Баярлалаа
Уйлмаар сайхан байна.
Wednesday, August 13, 2008
Доктор Л.Түдэвийн долоон үг
Нэг.Үндэстнээ үрэгдүүлэхгүйн үүрэг
1.Үндэстэн бүхэн өөрөө өөрийгөө хамгаалах үүрэгтэй. Үл тоомсорловол үгүй болох жамтай. Үндэстнээ өөр үндэстнээр хамгаалуулах санаа агуулдаг бол тэр нь үндэстний зэрэгт хүрээгүйн шинж! Ердөө л “манцуйтай” хүүхэд гэсэн үг. Дэлхийн гурван өнгө, таван зүсмийн хүн олны зонхилох хэсгийн төлөөлөгч “Монголжуу” / монголоид/ гэгдсэн монгол үндэстэн бид мандах, буурахын давалгаан дундуур туучиж, түүхийн ихбуухиагулаачилсаар, “даяар Монголын ариун голомтоо” сахисаар өнөөг хүрлээ. Үндэстнүүдийг сөгтгөж байсан цаг ч бий. Харин одоо үндэстнээ өмөөрөх цаг нүүрлэжээ. “Max, ясны тасархай” гэгдсэн хэсэг маань “үндэсний цөөнх” гэгдээд их айлуудын баруун, зүүн хаяанд толгой хоргодон суусаар буйг мэдэхийн хувьд өөрсдөө бас нэг л мэдэхэд “үндэсний цөөнх” нэр зүүчихгүйн тулд “даяаршиж” байгаа энэ ертөнцөд” дороо суурьтай, дотроо бодолтой” явах цаг хэдийнэ болжээ.
2.Үндэстнийг үгүйрүүлэх /геноцид/ зорилгоор буу зэвсэг агсаад хилийг нь зөрцөөд цэргийн хүчээр түрэмхийлэн халдах хоцрогдсон аргыг өнөөдөр хэн ч хэрэглэх боломжгүй болгохын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага ажиллаж буй! Гэвч үүнд тайвширч, амгалан дүр эсгэж суугаа үндэстнүүдийг өөр хооронд нь хямралдуулах, гаднаас нь биш дотроос нь тамирдуулах “мөлхөө” түрэмхийлэл улам нарийн, улам хөнөөлтэй хэлбэрт шилжиж байгаа нь Африк тив, Персийн буланд болж буй хэрэг явдлуудаас илэрч байгаа ажээ. Үндэстнийг өөрөөр нь үгүй болгох, өөрт нь уусгах, өвчнөөр дуусгах, хүнсэнд хордуулах, угсааг таслах гэхчилэн башир мөртлөө “гэмгүй царайлсан “муу санаагаар урт удаан хугацаанд аажмаар сөнөөх бодлого өнөө үед хамгийн их гүйлгээтэй болчихоод байна. Үндэстэн өөрөө өөртөө уусч үгүй болсон хэрэг явдлаар хүн төрөлхтний түүх ядуу биш. “Цагтаа цалгиж” явсан олон тооны үндэстэн өнөө үед түүхэн дурсамж төдий үлдэцтэйгээр алга болчихсоныг түүх гэрчилнэ. Тэглээ гээд хэн ч “хариуцлага” хүлээхгүй тул үгүй бологчийн “хохь” гэхээс өөр үг олоогүй мэт! Үндэстнийг өөрөөр нь үгүй хийх зэвсэг бол юуны түрүүнд архидуулах, тэгээд “архиралцуулах” /эв эегүй болгох/ улмаар “алалцуулах” адаг сүүлд нь амиа хорлоцгооход хүргэх хорон санаа юм. Архи багадвал хар тамхи, мансууруулах бодисоор хачирлана. Үүнд бид нэгэнт автагджээ. Сүүлийн арван таван жилд хүн амын “зүй бусын хорогдол” эрс нэмэгдсэнд олон шалтгаан байгаагийн зөвхөн нэгийг буюу архидан согтуурахыг дурдахад архины “галзуугаар” 2002 онд, шинэ зуун эхэлсний дараах жилд 1700 хүн архичны гарт амь үрэгдэж, 6300 хүн гэмтэж бэртсэн бол хойтон жил нь 1933 хүн амиа алдаж, 6250 хүн гэмтэж бэртсэн ийм тоо жил бүр нэмэгдэж гурван жилийн дараа /2006 онд/ 2979 хүн егүүтгэгдэж өмнөх жилээсээ 11 хувиар нэмэгдсэн нь нийт дүнгээрээ энэ хэдхэн жилд 6000 шахам иргэн гэмгүй явж байгаад амиа алдаж, хориод мянган хүн гэмтэж бэртсэн нь хүн амын тэртэй тэргүй цөөрч буй нэг жилийн хүүхэд төрөлтийн бараг тал хувьтай нь тэнцэхээр их гарз юм. Ирак дахь дайны хөлд хоёр талаасаа алдсан амьд хүчний хохиролоос сүүлийн 18 жилд Монгол улс дайнгүй атлаа дажин дэгдээж иргэдээ хохироосон тоогоор хэдэнтээ даваад гарчихсан ажээ. Гэтэл үндэстэнг ухаан, мэдрэл, үр үндсээр нь доройтуулах хөнөөлтэй архины үйлдвэрүүдийг улам олшруулаад, сайшаагаад шагнаад байдаг төртэй тул бас эрх мэдэлтэнгүүд нь түүнээс хожоо олдог болохоор манайх аажмаар “амиа хорлосоор” л байна.
З.Үндэстэн өөрөө өөртөө уусна гэдэг бол төрөлт багасч, өсөлт буурч, залуусаа хөгшид нь тоогоор давамгайлж үндэстэн аандаа “хөгшрөхийн” нэр юм. Хүн амын 60-70 хувь нь гучин таваас доош насны хүүхэд, залуус байсан Монгол улс хэдхэн жилийн дотор 60-аас дээш насныхан хүн амын 70 хувь болох хандлагатай явж байна. Урт насалдаг болсных биш, харин үр хүүхэд, залуучууд нь цөөрснийх юм. Үүний нэг гол шалтгаан нь сүүлийн 15 жилд /1990-2005/ 253667 эхчүүд олсон үрээ хэвлийдээ өөрсдийн хүслээр хөнөөлгөсөн үр хөндөлт бас жил бүр 30-аад мянгаар төрөлт буурч бараг хагас сая хүнээр хохирол үзсэн явдал юм. Нөгөөтэйгүүр автын болон үйлдвэрийн ослоор хүүхэд залуучууд цаг бусаар өдөрт 7, жилд 2600 гарнаараа амь алддаг болоод байна. Эдгээрийг тооцвол мөн л зүрх алдмаар тоо гарна. /Зөвхөн 2006 оноор үзэхэд л 1147 хүн золгүй явдлаар амиа алдаж, 181 хүн амиа хорлосон/, энэ бол дундаж тоо / өөр нэг шалтгаан гэвэл яг гэр бүлээ зохиож, үр хүүхдээ өсгөдөг насны залуучууд /ихэнх нь эрэгтэйчүүд/ голдуу эдийн засгийн цагаачлалаар гадагшаа жил бүр олноороо /ганц Солонгост гэхэд л нэг жил 15 мянгуулаа явахаар хөл хөөрцөг болж байх жишээтэй/ гарцгаадаг болсноос ар гэрт нь настайчууд бас тэднийгээ асрахаар ихэвчлэнг бүсгүйчүүд хоцордог учир үндэстэн өөртөө живэхээр хөл алдах болсныг нэг шинж юм.
4. “Өөртөө уусах”, “өөрт нь уусгах” гэдэг бодлого бол шинэ юм биш. Хэдэн зууны чанад ч хэрэглэж байсан зүйл. Өмнөд хөршид маань бол бүр эртний уламжлал. Манж нар яалаа? Монголд одоо 300-500 мянган хятад иргэд /аялал жуулчлал, бизнес, цагаачлал, туулайчлал зэрэг хэлбэрээр/ ороод суучихсан байгаагийн 94 хувь нь цэргийн наснаас дээших эрчүүд ажээ. Уул нь Тадаадын иргэдийн эрх зүйн байдлын хууль” ёсоор бол цагаач иргэд хүн амын нэг хувиас хэтрэхгүй байх, түүний дотор нэг улсын иргэн 0,33 хувь байх заалттай ч түүнийг мөрдөхөө болиод уджээ. Гэтэл ойрын 25-30 жилийн дотор манай хүн амын 75 хувь нь насны эрхээр нөгөө ертөнцөд буцна. Монголоо, уламжлалаа бага мэддэг, бас дархлаажилт султай 25 хувь нь үлдэнэ. Гэтэл одоо цэргийн насны залуусын маань 20 хувь нь гадаадад байж, харь оронд, тэдний соёл иргэншилд хоолшиж байдаг!
5. “Угжаар уусгах” сэдэг бас нэгэн “бодлогын” золиос болж буйгаа бид бүхэн ердөө ч ухаарахыг хүсэхгүй байх шиг? Нялх хүүхэд шиг, бүхэл бүтэн үндэстнээрээ “угжуулахад” хүрнэ гэж байх уу? Монголчууд өнөөдөр хүснийхээ хэрэгцээт зүйлийг 70-90 хүртэл хувийг гадаадаас, ихэвчлэн урд хөршөөс авч идэж, уудаг боллоо. Дөч гаруй сая малтай, хааш хаашаа мянган метр талбайд хоёрхон хүн ноогдохоор уудам газар нутагтай атлаа сүү цагаан идээгээ базааж чаддаггүй, тариа тариад гурилаа өөрөө бэлтгээд авахаас төвөгшөөдөгөөс сүүг байтугай ус ундааг ч гаднаас зөөж хүүхэд, хөгшдөө “угждаг” болжээ. Хүнсээ базаах бодлогогүй төр, засагтай нөхцөлд “хүний хүнсээр эзлэгдэх нь “алга урвуулахын төдий болох буй заа.
6.Сүүлийн хэдхэн жилд манай 1570 хүүхэн дэлхийн 46 орны бэр болж ардын зүйр үгэнд гардгаар “харьд очсон бэр, хаданд харавсан сум хоёр адил” болов оо! Тэгтэл тэдэнтэй зөрөөд гэрлэх насны эрчүүл манайд орж ирэх нь улам олширсоор 17353 гаднын “хоноц” Монголд сууж байгаагийн дөнгөж 6,2 хувь нь эмэгтэйчүүд бусад нь харцуул ажээ. Тэдэнд нийслэлийн бараг гудамж бүрт голчлон шөнийн цагаар ажилладаг гуанз, саун, буудал орогнох орон нь болоод зогсохгүй үйлчлэх бүсгүйчүүдийг ч “үнэлэн” олгодог нь ил болсон зүйл. Тэдний нэг хэсэг нь гэрлэж, нэлээд нь “эрлийз” хүүхдийн эцэг болж бас нэг хэсэг нь “дох”, “дэнфу” /тэмбүү/ түгээгүүрийн эзэд болдог. Шинэ зууны босгоор манайд 159 мянга 745 хүн орж ирсэн бол сүүлийн жилүүдэд энэ тоо эрс өсөхөөр барахгүй нэг cap, гурван cap, түүнээс дээш хугацаагаар суух зөвшөөрөл авдаг ажээ. Сараас дээш хугацаагаар суугаа хүмүүс хаана явааг нь мэдэхэд бэрх тул хяналт алддаг гээд л бодчих! Тэр ч байтугай гадаадаас хөрөнгө оруулалттай гэгдсэн 61 оны 1500-гаад аж ахуйн нэгж, бүртгэгдсэний 200-гаад нь оруулсан хөрөнгөгүй зүгээр л цаасан дээр бичигдсэн байжээ.
7. Үндэстэн өөрөө өөрийгөө хамгаалах үүргээ ийнхүү сул тавьж байхад “Үндэстний аюулгүй байдлын зөвлөл”, үндэстний нэр барьсан намууд, хөдөлгөөнүүд юу бодож суудаг юм бол? Монголыг зөвхөн нөөц газар нутаг гэж бодож тооцож байдгаа лавшруулж, манийгаа дордоод ирэхийн цагт аятайхан томъёолсон далбаан дор ивээлдээ авах /түрээслэх, түр эзэмших, хамтарсан үйлдвэр уурхай байгуулах, хотхон бий болгох гэхчилэн/ эсвэл шууд харьяалалдаа аваад биднийгээ хамжлага болгох хувилбараа нүд ирмэх зуур гүйцэлдүүлэх хүчин гарч мэдэх вий! Үндсэн хуулиас чухал “Үндсээ хамгаалах хууль” боловсруулж иргэн бүртээ “сахиус” болгон зүүж өгүүштэй байна.
http://www.sonin.mn/2008/06/13/3492/
Saturday, August 2, 2008
уншаадл байна
- Хїїе тегеранчуудаа! Хєєрхий ядуусыг ийнхїї зовоож байх эрх хаанаа байна? Бараг єдєр болгон аливаа нэгэн бурхангїй этгээдийг даргаат нааш ирїїлж байна. Биднийг бас шїтээнгїй болгох гэнэ! Гээд
Бусдаас єнєдєрхєн гара зогсчихоод:
- Хэрэв цагдаа, эргїїл та нарыг саатуулах гэвэл, тэднийг барьж аваад алж болно. Цаадуул чинь бас л шашны хуулийн эсрэг тонгочдог улс. Ингэхээр їнэнч бус бодолтнууд мєн.
Учир мэдэхгїй хїмїїсийг бєєгнєрєєн, ислам бурхныг хамгаалагч гэж Шейх, биднийг уриалав гэдгийн учрыг олоогїй нь хамаагїй бус харин исламын нэрийг барьж Шейхийн ашиг сонирхолд хор хїргэж солиод захиргааг шатаахаар тїїн рїї довтлов.
Шейхийн довтолгоо, мєн “суртал нэвтрїїлгийн” тухай цагдаагийн газар мєчийн дараа мэдэж, тїїнийг тараан хєєхєєр морин хороо илгээв. Эл цуглаанд оролцсон хїмїїст Ислам ёсыг зєрчих бодол бат тогтож байсан бєгєєд уршиг тарихаар зориуд засгийн газрын байгуулсан “Х” хэмээх бурхангїйчїїдийн захиргаа буй болгов гэж итгэх учраас, байрнаасаа хєдлєхгїй гэснийг цагдаа бутраан хєєхєєр оролдсон авч чадсангїй.
Цугларсан хїмїїсийн дунд Шейх харагдахуйц газар зогсон, тэднийг єєгшїїлэн їнэн нїїргїй цагдаа нарыг сєнєєж, захиргаагий нь шатаах хэрэгтэй гэж ухуулан ятгана. Тэгэхэд бїгд уурлалцан улмаар ахилаа.
Цагдаагийн даргаас :Энэ хїмїїс бол гэмтэн бус, зєвхєн хїний гарт зэвсэг болоэ яваа улс бїї гэх хий гэсэнд цугларсан олон тийш, буу шагайхыг тэд бодсонгїй.
Учир имйд, гагцхїї мухар бишрэлтэнгїїдийг сїрдїїлэх айлгахын тулд цагдаа нар буу бэлхнээ барилаа.
Энэ їе, єєрийгєє энэ тулаанд їхвэл таарна гэж їзсэн эрээ цээргїй этгээд нэгэн зэрэг гїйн очингуутаа бїсээрээ хїзїїг оосорлон боомлож хїн олны дунд руу чирэн орлоо.
Хєєрхий цэрэг, бурангуй шунахайчуудад ариа алдлаа.
Цаашид нэгэнт удаашруулж болохгїй тул цагдаа нар буугаа дээш єргєж агаарт хий буудав. Таван минут єнгєрєєгєєд харвал тэнд ганц хїнгїй болсон байлаа. Хаан мунхаглан уурлаж нэгэн цэргийг алсан тул хэргээ бїтээжээ.
Энэ мэт хэргийг хэн хариуцах вэ? Бидний ашиг сонирхолд гэм учирна гэж айгаад ард тїмний соён гийхийн эсэргїїцэл харанхуй бїдїїлэг байх нь зїйтэй гэж їзэгсэд хїлээх ёстой бус уу?
Хэрэг явдал зєвхєн їїгээр зогссонгїй, айн зугтсан Шейх гїйсээр байгаад мєчийн дараа нэгэн айлд орж суужээ. Захиргааны байшинг шатааж нураах гэсэндээ хїрэхгїй тул єєр арга хэрэглэе гэж шийджээ. Ингээд дагалдагсдаа хоёр хувааж, нэгэн хэсгийг агийн єбайшин руу аваачаад нєгєєхийг утасны хороон дээр аваачиж, Али-Эшреф-ханыг даруйхан зайлуулж шийтгэхийг шаардав.
?
- “Хууль” гэдэг нь ямар сїржин їг вэ, тїїнээс хэрэглэх юм олддог бол уу, хууль гэдэг чинь ганц нэг тайжийн ганц їгийг тайлбарлах уу, энэ мэтчилэнгээр мєн ялгалгїй амьдрах эрх чєлєєтэй байвал зохих аз муутай залуутай хэлэлцэх її?
Аймшигт хот оос
Wednesday, July 23, 2008
Ай хөөрхий
Нэгэн зохиолоос,,,
Monday, July 14, 2008
Хэн хэлэв?
Wednesday, July 2, 2008
Tuesday, June 24, 2008
Хүнээ бай ?
Үүрдээс хагацахгүй...
Үнэнийг батлая гэвч
Үзэхээс хэтрэхгүй
... тэд мэдрэхгүй
Хүний зовлон шүгэлсэн
Хүн чанаргүй нүгэлтэн би
Хүчтэй нь хүчгүйгээ хэмээх
Хуулийн дор үхэлдэнэ бид
Үүсэл хаанаас
Үргэлжлэл тэндээс
Үйлийн үр эзнээс
Шалтгаалах нь биднээс
Чулуун зүрхтийн цус
Газарт нэвч нэг дус
Эрлэгт хүрэхийн тус
Энхрийлэх нь диваажин бус.
..............................................
Эхлэл төгсгөл
..................................Параллел шулууны огтлолцол
Хорвоогийн тоос
..................................Хэрэгтэй хэрэггүйн солбицол
Алгаа тосно
..................................Төрөх өдрөө хүлээсээр
Оргүй хоосон
..................................Амьдрал сайхан гэв.
Friday, June 20, 2008
хэнийг юуг
-Үнэмшил дундаас нь олдохгүй, сурталчилгааны “шуурганд” өртөх үед өөрийн уламжлалт язгуур таних үнэлгээндээ шадарлаж, хэрсүү, хянамгайн “дах” нөмөрч, ирээдүй, хөгжил, хувь заяатайгаа “уруудахгүй” байхыг хичээх,
-Ханаж цадахын туйл үгүй, улангасан дурласан хүн буюу өөрийнхөө чадахгүй, мэдэхгүй байгаа хүнд тал өгөхгүй байх,
-Өнөө маргаашийг дүүргэх төдий өглөгт алгаа дэлгэхгүй байх,
-Уяан дээр жиргэх “алтан гургалдайн дуунд” уярч гэрийнхээ хойморт нулимс унагахгүй байх,
-Өрөөлийг муу хэлж, өөрийгөө магтсан хүнийг “босго” давуулахгүй байх,
-Хийх гэж байгаа амлагаанд нь бус, хийж ирсэн ажил, сэтгэл, зүтгэлд нь үнэлэмж өгөх,
-Олон “үзэл бодолд” орж гарч, бэлчээрийг сорчилж сүүл шарваж “таргалсан мал”-д хэвтэр өгөхгүй байх,
-Өөрөөр бодож байгаа царай дэвсэж, үг үүдэж язгууртаа бусдын алдааны завсраар шургаж, мансууруулах явган сэтгэлгээний эрэмдэг сэхээтнүүдийг төрд бүү хавьтуул.
-Гэмийнхээ зэмийг амсаагүй, хувь арга залиар буюу хуйвалдаж аргацаасан, буруу зөвийг ч ялгах тэнхээгүй хуучин түшмэдүүдийн үл төгсөх шунал хүслийг таслах,
-Туршлагатай хүн гэдэг нь болгоомжлолд баглаатай дороо зогсч байгаа хүнийг хэлдэг. Тэд алдар ашгийнхаа хэвийг хадгалж зогсч л байх хүмүүс… Ийм хүмүүс дэлхийн орчил хурданд гологддог.
-Бурууг хийсэн буюу Монголын төлөө, ард түмний төлөө юу ч хийгээгүй атлаа ард түмнээсээ ичих айхаа мартсан төрийн түшээ байвал хуульдаа яллагддаггүй юм бол ард түмэндээ яллагдах учиртайг санах,
-Эвийн тангараг няцаж, нөхдөөсөө урвасан, хэлэх ярих хийх нь өдрийн өнгөөр хувирсан хүнтэй аян жинд ханьсдаггүй монгол заншлаа санах,
-Оюуны орондоо “өмч” ядуу, мулгуу хүнд төрийн хазаар цулбуурыг барилвал улсын “хийморийн хүлэг” хадуурах уршигтай,
-Их дурласан хүн төр түшилцэж чаддаггүйг нотод санах,
-Ярьсан гоё-хийсэн муу хоёроос сэжиг үүдэн холдох,
-Дээдлэх хууль бүтээсэн атал доодлон сахиж, өөрсдөөсөө эхлэн элрүүлэн хүмүүст аврал үгүй хандах,
-Ариун бусыг нууж дарагдуулан хуйвалдан шамшиж үзэх нүд, сонсох чихийг басамжилж хүн ардыг доромжилж амь амьдралыг доройтулах нь төгс гэм болохыг мэдрэх,
-Ярьж хуурч, үйл бүтээдэггүй, далимд өөрийгөө болгоож, бүхнээс дээгүүрт олз ашгийг эрхэмлэгч хүнийг гурван цагт үл хүндлэх,
-Уул ус, удам ургийн бүрэн бүтэн, улс орны хувь заяаг даалцах итгэл хүлээсэн хүмүүн, үүрэг зорилгоосоо өөр ёс бусыг эрхэмлэх эрхгүй гэдгийг чинад бодох.
Б.Лхагвасүрэн
Tuesday, June 10, 2008
Монгол
Энэ кинон дээр гардаг зарим үйл явдал нь надад арай ч ... гэмээр бодол төрүүлснийг нуух юун. Маххх гэж хэлдэг, шүдээрээ зулгааж иддэг гэхчилэн. Надад бол доромж мэт санагдсан.
Учир мэдэх хүмүүс үнэн мөнийг тогтооно биз.
Мэдээ.МН дээр сэтгэгдэл үлдээсэн хүмүүс янз янзын л дүгнэлт гаргасан байна билээ. Гэвч харамсалтай нь тэр дотор Нууц товчоонд Чингис хааны тухай 10 орчим жил байдаггүй гэдгийг нэг л хүн бичсэн байсан. Саяхан би оросын эрдэмтэн Гумилевийн Хар домог хэмээх номыг уншсан юм. Тэр номонд Чингис хааныг Жамухтай хийсэн тулааны дараа харь оронд олзлогдсон гэж бичсэн байна билээ. Зүрчидийн нэгэн жанжны бичиж үлдээсэн гэгдэх зүйл (ном, эсвэл ямар нэгэн зүйл) эх сурвалж нь болж байгаа гэнэ.
Бид өөрсдийгөө мэднэ гэдэг ч үнэндээ сайн мэддэггүй. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа гэж бид ярьдаг. Чухамдаа ойд төрсөн сармагчин лугаа байсныг ойд төөрсөн гэж гуйвуулсан шиг бидний уншдаг түүх, мэддэг гэх түүх үнэн үү ? Хэн нэгний санаатай болоод санамсаргүй алдаанаас болж (Энэ кино шиг)Бидний түүх, өнгөрсөн үе хожим хойчид, шинэ үеийнхэнд бас муруй тахир, гуйвсан байдалтай хүрэх алдаанаас сэргийлэхийн төлөө бид юу хийж чадах билээ?
Sunday, April 27, 2008
хүнээ байсан хүмүүсээээр
хогийн сав мэт дүүрсээр
хоосон мөрөөдөж тэмүүлсээр
Хөөрхий... гэмээр болох вий
Tuesday, April 22, 2008
Маргааш би уйлна
Маргааш уйлна
Маазрана өнөөдөр
Марзаганана
Хүн шоолно
Хүний мууд дурлана
Инээлдэнэ
Хөхрөлдөнө
Элэг хөшнө
Эрлэгт дуудагдана
Уйлах хүүхдийн бөгс
Урд өдрөө...
Яадгийн инээнэ
Яагаад гэвэл
Өчигдөр уйлцийн
Өөрөө би
Өөрөө унасан хүүхэд
Уйлдаггүй гэдэг ч
Өөрөө олон хуваагдаж
Худал... өөрийгөө хуурч байна
Sunday, March 23, 2008
Сүлжээний симулятор
NS-2 :
NS-2 нь сүлжээний судалгаа шинжилгээнд гаргасан салангид үйлдэлтэй симуляцийн програм хангамж юм. NS-2 нь утастай болон утасгүй сүлжээн дээр TCP, замчлал, multicast протоколуудын симуляцийг дэмжин ажилладаг. NS нь 1989 оноос бодит сүлжээний симулятор болон хөгжиж эхэлсэн. 1995 оноос LBL, Xerox PARC, UCB, USC/ISI зэрэг байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд VINT (Virtual InterNetwork Testbed) төслийг гаргасан. DARPA хөрөнгө оруулсан төсөл бөгөөд түүний гол зорилго нь ирээдүйн болон одоогийн хэрэглэж байгаа протоколуудын талаар судлах байсан.
2004 онд NS-2.27 ыг нийтэд танилцуулсан. Бүтэц нь доорх бүрдлүүдээс бүтнэ.
n NS – Simulator
n NAM – Network AniMator
visual demonstration of NS output
n Preprocessing
Handwritten TCL or
Topology generator
n Post analysis
Trace analysis using Perl/TCL/AWK/MATLAB
} NS дэмждэг протокол
Ачааны загварууд ба хэрэглээнүүд:
Web, FTP, telnet, constant-bit rate(CBR), real audio
Transport протокол:
Unicast: TCP ,UDP
Multicast: SRM (Scalable Reliable Multicast)
NS-2 г суулгах:
Unix-д суулгахад
NS-allinone-2.27 пакетийг татах
TCL/TK 8.4.5
oTCL 1.8
Tclcl 1.15
Ns2
Nam -1
} Nam, the network animator
Гаралтын үр дүнг дүрсэлнэ
Nam editor: OTcl-ийн кодод график интерфейсээр дүрслэнэ.
Топологи үүсгэх
Orientation of links
¨ $ns duplex-link-op $N1 $R1 orient right-down
¨ $ns duplex-link-op $N2 $R1 orient right-up
¨ $ns duplex-link-op $R1 $R2 orient right
¨ $ns duplex-link-op $R2 $N3 orient right-up
¨ $ns duplex-link-op $R2 $N4 orient right-down
Wednesday, March 12, 2008
Ц ах
Манай эмэгтэйчүүдийн зориг мохсонгүй. Бусад салбарт өөрийн гэсэн байр суурийг тэгшитгэхээр, эрчүүдтэй тэнцүү төрснөө бататгахаар санаа шулууджээ.
Ингээд үндэсний их баяр наадмын бөхчүүдийн 40 –өөс доошгүй хувьд эмэгтэйчүүдийг барилдуулах шаардлагыг Үндэсний бөхийн холбоонд гаргасан байна. Мэдээж олон давсан, үзүүр түрүүнд үлдсэн эмэгтэй бөхөд эмэгчин амьтны нэрийг цол болгон өгөх асуудал хөндөгджээ. Жишээлэхэд “Улсын эмэгчин арслан”, “Аймгийн охин начин” гэх мэтээр.
Зөвхөн эмэгтэйчүүдийн төдийгүй, ерөөсөө нийт эмэгчин амьтны зөрчигдсөн эрх ашгийг сэргээх нь манай хүүхнүүдийн бас нэг үйлс болж байна. Иймээс улсын баяр наадмын морин уралдааныг ч өөрчлөх шаардлага гарсан гэж тэд үзжээ. Ингээд уралдах морьдын тэн хагасаас доошгүйг гүү буюу эм хүйсийн хурдан хөлгүүд эзлэх учиртай хэмээн мэтгэж байгаа ажээ. Түүнчлэн Азарганы уралдаантай зэрэгцүүлэн гүүний уралдаан зохиохын чухлыг тэд бас сануулах ажээ.
Зөвхөн эрэгтэйчүүдийг цэрэгт татаж байгаа нь “хүүхнүүдийг эх орноо хамгаалах чадваргүй мэтээр” доош нь хийсан явдал гэж үзэх тэмцэгч ч бас байна.
гэж хэлсэн гэдэг
Хундага эгчийн блогноос хусав
Удахгүй болох эрчүүдийн баярын мэнд чэхшиг...
ямар зэвүүн байнаа? юу нь зэвүүн байна гэж үү?
үнэний ортой байгаа нь ...
Tuesday, March 4, 2008
Нэгэн амьтны хоёр үхэл Д.Намдаг
...Оройн нар жаргахын ємнє бие засах зуураа харахад цустай хутгалдсан хамраараа амьсгал авч ядан тэмцэж байгаа нь харагдав. Yvнд нь сэтгэл євдєж “Ээ чи минь vхээч? Yхээч? Yхсэн чинь дээр шvv дээ” гэж хэлмээр байлаа....
Хөгшин чоно ульсан нь
Wednesday, February 27, 2008
My Teacher
Аймар лаг уйгагүй хүн тэ? за тэгээд хэн нэг нь Муу авцан бол "хөөе хэн ээ чи ирээд шалгалтаа өгөөч." дахиад муу авчуул дахиад л " Чи энэ шалгалтаа өг өө Үдээс хойш ирээрэй. уншаарай" дахиад л муу авчуул дахиад л "Гүйэ чи яасан сонин хүүхэд вэ? Маргааш давтан шалгалт авна шүү "гээл үнэн уйгагүй ... тэгээд л шалгалт өгсөн хүмүүс нь дор хаяж 69 авна ш дээ.хэхэ
Тэгээд бас сайхан сэтгэлтэй...Нэг удаа тэгж давтан шалгалт авахдаа өөрийнхөө үзэх гэж байсан юмныхаа билетийг хаяцан гэжугаа. Хүүхэд бол маш үнэтэй эрдэнэ. Хүүхдийн оюун ухаан, урам бол юунаас ч чухал гэдгийг Зодов багш мэдэж мэдэрч өөрийнхөө эрх ашгаас дээгүүр тавьсан түүх ийн оршвой.
чалчиж байсан юмнаасаа оруулаадхав
Би нөгөө юу сороод...
айгүй гоё. шууд ухаан балартан алдаал.
хоолой хорсоол. нүднээс нулимс гоожиж энэ тэр.
одоо дасаадл байна. ээ дээ энэ улаанбаатарын утааг яадгийн билээ дээ
Saturday, January 12, 2008
...Чоно...
Би-талын хөх чоно!
Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж
Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн
Би-талын хөх чоно!!!