Monday, May 10, 2010

Хагас Бүтэн

Хагас сэрүүн, хагас унтаа
Хагас амьд, хагас үхлүүт
Дутуу зорилго, дундуур тэмүүлэл
Дуусгаагүй эхлэл, дулимаг үр дүн

Бардам ам, шалдан гуя
Буруу чиглэл, богино бодол
Бүрхэг ирээдүй, бүүдгэр төсөөлөл
Даруу биш дорой зан.

Хөөрүү мөрөөдөл, хоосон биелэл
Гэнэн сэтгэл, гутранги үзэл
Хүүхэд нас, хүн чанар
Гунигт автах, ганцаардалд умбах.

Бүтэн сэрүүн, бүрэн зорилго
Дүүрэн итгэл, давах тэвчээр
Дутууг дуусгах зорилт
Дундуурыг дүүргэх хүсэл

Амьд гэдгээ мэдэр.
Ахуй орчноосоо бүү тасар
Зорилгоо ол замаа гэрэлтүүл
Зүрхээ чангал замдаа гар.

Хал үз, хашир суу
Хүн шиг амьдар
Хийж бүтээ.
Хожим сайнаар дурсагдах юм үлдээ.