Wednesday, June 9, 2010

Мастер Маргарита хоёр

Аз жаргал гэж юу вэ?

Чөтгөрт сүнсээ худалдан байж хайртай хүнтэйгээ хамт байх боломжийг олох, аль эсвэл дутагдах гачигдах юу ч үгүй байж илүү харж билүү долоож, албан тушаалаа ашиглаж мөнгө завшин жорлонгийнхоо араар нуух уу? Ямар үед хүн яавал аз жаргалтай байх вэ.

Шударга үнэн гэгч нь юу юм? Тэр нь хаана байгаа юм тэгээд?

Үнэний эрэлд гарсан залуу зохиолч байгаа нийгмээ, байгаа орчноо бичсэнийхээ төлөө элдэв янзын редакторуудад хавчигдан сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэнэ. Харин үнэнийг булшилсан эрхэм эрх мэдэлт зохиолчдын хорооны даргаранцарууд тусгай байранд, тусгай үйлчилгээг тусгайлсан хөтөлбөрийн дагуу авна.

Бидний амьдран буй энэ ертөнц өөрөө там ба диваажин билээ. Бид л энэ насандаа нэг бол зовж нэг бол жаргаж эцэст нь шороо болох тавилантай. Бид өөрсдөө хүсэл шунал, атаа жөтөө, хорон санаагаар байгаа орчноо утаж тамын муухай өмхийг бий болгодог. Тэр өмхий нь тэгээд нэгээс нөгөөд халдан, уур бухимдал дүүрэн нийгмийг бий болгодог ажгуу. Хүн гэдэг амьтан өчүүхэн зүйл юм. Бид өнөөдрөөс маргааш хүрэх замд идэхийн тулд амьдарна. Зорилго хүсэл найдвар үгүй цагт энэ ийм чигээрээ л байсаар байна. Эрх мэдэл, эд хөрөнгө, гоо үзэсгэлэн, авьяас билэг бүгд цаг зуурынх.


Ер нь Бурхан/Есүс/ цагаан хувцастай, шар сахалтай байх ёстой юм уу,
Тэгвэл Воланд хэн юм? Тэр гадаадын профессор /манайхны адил гадаадын харшилтай байсан бололтой/ , бугийн эзэн дээдэс Москвад ямар хүмүүсийг шийтгээ вэ?

Хэрэв энэ бүх болохгүй байгаа зүйлсийг цэвэрлэхээр хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл хаа нэгтэйгээс ирвэл юу болж, тэр зүйл юуг хийх бол оо? Булгаков зохиолчдоо хамт юу хийхийг нь үзэхийг зөвлөе.
Cenimaurum
Weatherman
Asuult
Wiki