Хүмүүс технологиос хэт хамааралтай болсоор байгаа билээ. Блогийн эриний хүч суларч, микроблог, сошиал сайтууд хүчээ авсан үе байна. Үүний дараа юуны эрин ирэхийг хэлж мэдэхгүй юм. Гэвч хүн гэдэг амьтан хуучнаа санагалздаг гээд хааяа энэ муу ганц уншигчтай (Тэр нь би өөрөө юм) блогтоо бичлэг оруулюу гэж бодлоо.
CCB -н гишүүний хуьд шинэ цомог гарах гэж байгааг (өөртөө) дуулгахад таатай байнам.
Бидний анх танилцаж, нэгдэж байсан үе аль хэдийн дурсамж болсон байна. Юуны төлөө бид нэгдсэн, юуны төлөө энэ бүгдийг хийсэн билээ гэж бодох үе бас байна. (Үнэндээ бол миний хийсэн зүйл тун бага).
Бид хэн нэгэн улс төрчийг магтаж энэ хүнийг сонго гэж дуулж байсангүй. Зарим хүмүүсийг ТӨЛӨӨ гээд дуулж байхад БИТГИЙ УУЧЛААРАЙ гэж дуулж байсан. Зарим хүмүүсийн БӨӨН БАЯР, гэснээ шал эсрэгээр ХОНХНЫ ДУУ дуулж байхад бид МОНГОЛЫН ТҮҮХ дуулж байсан. Зарим хүмүүсийг АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ хамт дуу дуулж байхад бид ЭМГЭНЭЛ дуулж байсан. Гээд ярьвал олон жишээ байна.
Саяхан нэгэн хипхоп хамтлаг Улаанбаатартаа үнэтэй цэнгээний газар зангиа&хослол гэдэг тоглолт хийсэн байсан. Улам бүр холдон байгаа нийгмийн ялгааны сүүдэр бидний амьдрал, хэвшил, харьцаа, урлагт хүртэл туссаар байна.
Юу хэлэх гээд тойруулаад байна вэ гэвэл бид хувцас хунар, машин тэрэг, гял цал зүйлсийг дуулдаггүй.Бид үзэл санаа, бодит байдлыг дуулдаг. Дуулдаг ч гэж дээ үглэдэг. Үгэн шанаа өгдөг. Тэр шанааг зөвөөр тусгаж авдаг хүмүүс хэд байдгийг хэлж мэдэхгүй юм. Байгаа бол бидний нэгдэн нийлсний хэрэг тэр биз ээ. Гээд хэрэв бидний хийж байгаа зүйлийг хэлбэр гэж ойлгодог хүмүүс байгаа бол биднийг сонсдоггүй юм байна, биднийг зүгээр л хардаг юм байна гэж хэлмээр байна.
Анх нэгдсэнээс хойш бидний үнэт зүйл өөрчлөгдсөнгүй. Яг л хэвээрээ. Нас нэмж, амьдралыг үзэх үзэл өөрчлөгдөж, олон олон зүйлсийг шинээр таньж мэдэж, зарим зүйлсийг хаяж гээж байгаа ч бидний үнэт зүйл өөрчлөгдөөгүй хэвээр байна.
Тэр юу вэ гэж үү?
Бидний 2 дахь албан ёсны цомог, 1 дэх хэвлэлтэнд явах цомогноос тэр юу вэ гэдгийг сонсож, мэдрээрэй л гэж хэлье дээ.
Tuesday, April 23, 2013
Sunday, November 25, 2012
Сүүлийн үед
За Энэ Анне Франк гэдэг охины тэмдэглэлийг уншсан чинь блогтоо салхи оруулмаар санагдав. Андройд утастай хүний хувьд Aldiko программар хэд гурван ном уншив.
- Роберт Грийн - Эрх мэдлийн 48 хууль
- Дармын Батбаяр - Цахилж яваа гөрөөс
- Сэнгийн Эрдэнэ - Хойд насандаа учирна
- Донровын Намдаг - Цаг төрийн үймээн
- О. Генри - Өгүүллэгүүд
- Анне Франк - Залуу охины өдрийн тэмдэглэл
- Жорж Орвелл - 1984
Иймэрхүү л хэдэн ном уншиж дээ. Ер нь бага залуудаа л хэд гурван ном уншиж байхгүй бол хойно унших тусмаа л өмнө нь уншиж байх минь яалаа гэж бодох юм. Хөгширч дээ гэсэн. 50-н тал ч бас их тоо шүү.
Friday, August 3, 2012
Дахиад сайхан байнаа
T.Tuvshinbayar (27.123.214.*)
10 минутын өмнө
Tiimee, olon tumnii dund uneheer ulger duurailal bolson zaluu, daruu tuluv baisan, Tsagaanaa shig ongiroogui, humuus azaar alt avsan gej baihad yum yariagui dotroo l bodoj yavsan, er hunii dotor emeel hazaartai mori bagtana gej ene, aduutai notsoldoj ussun hiimorlog mongol zaluu,
(80.217.74.*)
10 минутын өмнө
bi uilaj bna mongol huneer baharhaj bna chi bol taivan tsagiin mongol baatar chinii aguu amjiltiig mongol uls ard tumen chini martahgui haan chingisiin udam hamag mongol delhiig jargaltaigaar baildan daguulna bayrlalaa duu mini
mongol (182.160.12.*)
10 минутын өмнө
shn bna shuu mongolchuudaa
4-н жилийн өмнө айдаст автсан Монголыг чи эвлэрүүлж, нэгэн гэр бүл, нэгэн ах дүүс, нэгэн үндэстэн, нэгэн улс гэж ямар байдгийг харуулж байсан. Одоо чи өөрийгөө хэн гэдгээ харууллаа. Бахархахгүй байхын арга алгаа. Энэ мөнгөн медаль ч гэлээ, алтаас ялгаа алгаа.
4н жилийн өмнө ингэж бичиж байж Үнэхээр сайхан байна. Яг үүн шиг л байна.
Дэндүү сайхан үлгэр дууриал юм даа.
Friday, June 1, 2012
Алсад суугаа ээж
Энд нэг ийм коммент байна.
Түрүү жил Алсад суугаа ээж гэсэн дууг Хятадын телевизээр Уудам нэртэй хүү дуулсан нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн хэрэг болсон. Учир нь тэр дууг дуулсан хүү өнчин хүү байсан учраас олон хүн дуунд нь уярсан. Бас өрөвдсөн
Гэвч Уудам хүүгийн дуулдаг тэр хоолой, тэр понограм, 2010 онд дуулсан Энхбаялаг гэдэг хүүгийнхтэй дэндүү адилхан байгааг сайн сонсвол азаарна. Арай чанга хоолойтой байна гэж зарим нь хэлж магад. Студид дуулах, задгай танхимд дуулах хоёр өөр л дөө.
Хэрэв дээрх комментийн бичсэн үнэн бол Уудам хүүгийн дуулж олон хүнийг уяруулсан нь санамсаргүй хэрэг биш юм. Өв соёл, түүх, олдворуудыг маань мөнгөөр хаман авсаар байгаа урд хөршийн маань Soft Power (Зөөлөн хүч ) байж болох талтай. Хэрэв үгүй бол яагаад Уудам хүү дахин дуулуулахад дөнгөж сая дуулсан дууныхаа үгийг нь буруу дуулж байв.
Soft Power биш ч байсан үгүй ч байсан Алсад суугаа ээж гэдэг Монгол зохиогчтой Монгол дууг Mother in Dream нэртэйгээр англиар дуулсан байна. Мөн Вьетнамаар дуулсныг нь ч сонслоо. Урлаг соёл гэдэг хүчтэй зэвсэг юм даа.
The boy of the photo is not the boy who is singing. The Chinese Communist Party forced the TV producers to replace the singing voice for a political reason. That's why there are people who dislike this clip.
yowatta in reply to leon13HO (Show the comment) 3 months ago
Харин энд нэг ийм бичлэг байна.
Түрүү жил Алсад суугаа ээж гэсэн дууг Хятадын телевизээр Уудам нэртэй хүү дуулсан нь олон хүний сэтгэлийн утсыг хөндсөн хэрэг болсон. Учир нь тэр дууг дуулсан хүү өнчин хүү байсан учраас олон хүн дуунд нь уярсан. Бас өрөвдсөн
Гэвч Уудам хүүгийн дуулдаг тэр хоолой, тэр понограм, 2010 онд дуулсан Энхбаялаг гэдэг хүүгийнхтэй дэндүү адилхан байгааг сайн сонсвол азаарна. Арай чанга хоолойтой байна гэж зарим нь хэлж магад. Студид дуулах, задгай танхимд дуулах хоёр өөр л дөө.
Хэрэв дээрх комментийн бичсэн үнэн бол Уудам хүүгийн дуулж олон хүнийг уяруулсан нь санамсаргүй хэрэг биш юм. Өв соёл, түүх, олдворуудыг маань мөнгөөр хаман авсаар байгаа урд хөршийн маань Soft Power (Зөөлөн хүч ) байж болох талтай. Хэрэв үгүй бол яагаад Уудам хүү дахин дуулуулахад дөнгөж сая дуулсан дууныхаа үгийг нь буруу дуулж байв.
Soft Power биш ч байсан үгүй ч байсан Алсад суугаа ээж гэдэг Монгол зохиогчтой Монгол дууг Mother in Dream нэртэйгээр англиар дуулсан байна. Мөн Вьетнамаар дуулсныг нь ч сонслоо. Урлаг соёл гэдэг хүчтэй зэвсэг юм даа.
Tuesday, May 22, 2012
Утсан дээр байгаа дуунууд нэг иймэрхүү
1. Норовбанзад – Гоолингоо
2. Лхагвасүрэн – Морин хуур
3. Elvis Presley – Love me tender
4. Норовбанзад – Баян Монгол
5. Click Click Boom – Үнэн чи хаана байна?
6. Норовбанзад – Тунгалаг Тамир
7. Норовбанзад – Гандан уулын цэцэг
8. Click Click Boom - Монголын түүх
9. Норовбанзад – Алсын газрын зэрэглээ
10. Норовбанзад – Жаахан шарга
11. Норовбанзад – Алтан богдын шил
12. Харанга – Манан
13. Монголын түүх (inst)
14. Монгол улс мандтугай (inst)
15. Норовбанзад – Уяхан Замба тивийн нар
16. Edith Piaf – Padam padam
17. Frank Sinatra – My way
18. Харанга – Бүсгүйн заяа
19. Hans Zimmer – Time (Inception)
20. Elvis Presley – In the Ghetto
21. Hans Zimmer – Spider Pig
22. Edith Piaf – La Vie Rose
23. Харанга – Бороо
Минийх нэг ийм байна. Харин хүмүүсийнх ямар байдаг бол
2. Лхагвасүрэн – Морин хуур
3. Elvis Presley – Love me tender
4. Норовбанзад – Баян Монгол
5. Click Click Boom – Үнэн чи хаана байна?
6. Норовбанзад – Тунгалаг Тамир
7. Норовбанзад – Гандан уулын цэцэг
8. Click Click Boom - Монголын түүх
9. Норовбанзад – Алсын газрын зэрэглээ
10. Норовбанзад – Жаахан шарга
11. Норовбанзад – Алтан богдын шил
12. Харанга – Манан
13. Монголын түүх (inst)
14. Монгол улс мандтугай (inst)
15. Норовбанзад – Уяхан Замба тивийн нар
16. Edith Piaf – Padam padam
17. Frank Sinatra – My way
18. Харанга – Бүсгүйн заяа
19. Hans Zimmer – Time (Inception)
20. Elvis Presley – In the Ghetto
21. Hans Zimmer – Spider Pig
22. Edith Piaf – La Vie Rose
23. Харанга – Бороо
Минийх нэг ийм байна. Харин хүмүүсийнх ямар байдаг бол
Subscribe to:
Posts (Atom)