Tuesday, March 4, 2008

Нэгэн амьтны хоёр үхэл Д.Намдаг

...Нарлаг нэгэн сайхан єдєр намайг гадагш гарч хоол хvнсний зvйл цуглуулаад хашааны гадаа ирэхэд арван хэдэн насны нусгай жаал хашааны баруун буланд хэр тааруухан бургас мод барьсаар ямар нэгэн юмыг отон хvлээж байгаа нь vзэгдэв. Би тvvнийг гайхсаар хашааны хаалган дээр ирэхэд биендээ элбэгдсэн хvрэн пальтотой идэр эр урт бороохой барин мєн л нэг зvйлийг хvлээсээр. Гэтэл хашаанд “Гаргаарай! Хєєгєєрєй! Уухай!” гэх шуугиан дэгдэх дашрамд нэн тэргvvнээ нэгэн хавчарк гэж нэрлэгддэг зулба шар гичий бvх гэрvvдийн дундуур цог жавхлан юугаа гайхуулах мэт сvлжин давхиж, араас нь жирийн нэг сайн тэжээгдсэн монгол нохой даган давхих нь илэрхий бєгєєд ингэхэд хvмvvс юу юуны урьд хар нохойг л алуулах гэж байгаа нь илэрхий. Тэгээд ч шар гичийг хар нохойг дагуулан их хаалгаар гарахад єнєєх бvдvvн бороохой барьсан хvн ч хар нохойг цохин газар унагааж амжив. Тэгээд дээрээс нь дахин балбаж тийчлvvлсээр эцэс тєгсгєлд нь хvргэж амжлаа....

...Оройн нар жаргахын ємнє бие засах зуураа харахад цустай хутгалдсан хамраараа амьсгал авч ядан тэмцэж байгаа нь харагдав. Yvнд нь сэтгэл євдєж “Ээ чи минь vхээч? Yхээч? Yхсэн чинь дээр шvv дээ” гэж хэлмээр байлаа....

No comments: