Wednesday, October 8, 2008

Панз -Үйлийн үр

Би бол ул мөр...
Лалрууд хийсэн бүхнийхээ шанг хүртэх болно
Би бол чиний үйлийн үр
Зовлон гэх зүйлийн сүр.
Үргэлж сүүдэр__мэт дагах
Сүйрэл эргэцүүллийн адаг
Энэ бол шүүлтийн өдөр.
Өс хонзонгийн үерт живсэн миний цогцос
Өнгөрсөнд болсон бүгд
Өнөөдрийн байдалд хүргэсэн тогтоц
Харанхуй анир чимээгүй ертөнц
Харьцангуй хязгаарыг чиглэн
Гатлах бус гэтлэх шуурганд өртөнө

2 comments:

tsolbayar said...

манай Ганбаа үнэхээр сайн зохиожээ. Ингэж сэтгэнэ гэдэг ч чи аймшигтай юм аа. Үнэн тас.

Bagatur said...

Би биш ээ. Энэ бол Гангса Сервисийн Панзын бичсэн үг. аймар аймар